COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Зохистой хөдөлмөр- Нийгмийн түншлэл” Хөвсгөл аймгийн ЭМ-ийн салбарын ажилтны анхдугаар зөвлөгөөн боллоо

2019 оны 4 сарын 29

Arslan.mn

“Зохистой хөдөлмөр- нийгмийн түншлэл” Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтны анхдугаар зөвлөгөөн энэ сарын 26-ны өдөр Мөрөн хотноо боллоо. Уг зөвлөгөөнийг аймгийн ЭМГ, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилтны ҮЭ-ийн нэгдсэн хороо , Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн ҮЭ-ийн хороо зохион байгууллаа. Урилгаар Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны төлөөлөлүүд , Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сумын эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлэг, ЗӨСТ, сургууль цэцэрлэг, эм хангамжийн байгууллагуудын 170 эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо. Arslan.mn

Зөвлөгөөнийг нээж ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ө.Уранчимэг , ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Р. Оюунханд , МЭМАҮЭХолбооны дарга Б.Мягмар, Аймгийн ҮЭ-ийн холбооны Ц.Ганболд нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Arslan.mn

“Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хамтын үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” , “Нэгдсэн эмнэлгийн захиргаа ҮЭ-ийн хорооны хамтын гэрээний хэрэгжилт”, “Эрүүл мэндийн салбар дахь хөдөлмөр, нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага”, “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгаа, цаашдын чиглэл”, “МЭМАҮЭ-ийн холбооны бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилт ба зохистой хөдөлмөр” илтгэлүүдийг тавьлаа. ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Р. Оюунханд , МЭМАҮЭХолбооны дарга Б.Мягмар нар эмч, ажиллагсдын асуултанд хариуллаа. 4 чиглэлээр салбар хуралдааныг зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарах баримт бичгийг хэлэлцэж, баримт бичгийг боловсруулан зохих газруудад хүргүүлэхээр боллоо. ЭМЯ, МЭМАҮЭХолбоо, Аймгийн ИТХ-ын шагналуудаар амжилт гарган ажиллаж байгаа эмч, ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602825
0 эможи

keyboard_arrow_up