COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2019 оны 4 сарын 22

baby tooth зурган илэрцүүд

"Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2018-2023 онд хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн 2018 онд гаргасан билээ.

Тэгвэл энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийх гэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр буурна гэж үзэж байгаа юм. Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр. Мөн эмчилгээний цаг хугацаа урт зэрэг нь шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт нэмэгдэж байна. 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд хамгийн их буюу 90 гаруй хувьтай гарчээ.

Харин өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шүд цоорох өвчтэй 2-12 насны 725 мянга 600 гаруй хүүхэд байна.
Шүдний өвчлөл нь 200 гаруй өвчний суурь өвчин болдог учраас ийнхүү бага наснаас нь эхэлж шат дараалалтай 5 жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602520
1 эможи

Otgoo
2019-04-23 03:32
Minii 2 xuuxed 8, 10 nastai shudig n emchluulex gexer ajilgui 10 nastai oxin maani xogjlin berxsheltei ulsas asargaani mongo niiled 240000-g avdag boloxor mongo tulud emchluulex bolomjgui tul yaj ene tusuld xamragdaj emchluulex uu
keyboard_arrow_up