COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

906 хүүхэд шүдээ үнэгүй эмчлүүлжээ

2019 оны 4 сарын 20

Arslan.mnСүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдсээр байна. Тиймээс 2-12 хүртэлх настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар буюу үнэгүй үзүүлэх шийдвэр эцэг эхчүүдийн дунд хүлээлт ихтэй байсан юм.  Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсон байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдээ үзлэгт хамруулж, өвчлөлийн түвшинг нь тогтоогоод, эмчилгээ хийх аж.  Тэгвэл, хүлээлт үүсгээд байсан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн нэрс тодорч, шаардлагатай хүүхдүүдэд үйлчилгээгээ үзүүлээд эхэлжээ."Эрүүл хүүхэд-Эрүүл шүд" Үндэсний хөтөлбөрийн албан ёсны нээлт ирэх долоо хоногт болж олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 31, хувийн хэвшлийн 199 шүдний эмнэлэг хүүхдийн шүд эмчилж зөвлөгөө өгч байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цахим бүртгэл хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 906 хүүхэд шүдээ эмчлүүлжээ. Тухайлбал , Смарт дент- 84, UB дент- 66, Танан цагаан -66, Баянсан дент-46, All дент-34 хүүхэд эмчилсэн байна. Үндэсний хөтөлбөрийн санхүүжилт цаашид нэмэгдэх учир эмнэлгүүд ч нэмэгдэх боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602496
2 эможи

keyboard_arrow_up