COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг САХИУРЫН болон ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨТЭЙ болжээ

2019 оны 4 сарын 12

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зүрх болон мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын дараах эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулж  сахиурын болон хүлээлгийн өрөө гаргажээ.
Эмнэлгийн сахиурын болон хүлээлгийн өрөөнд эмчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээлэх дэлгэц, лавлагаа авах зориулалт бүхий дотуур утас, эрүүл мэндийн зөвөлгөө мэдээллийн самбар болон сахиурууд эд зүйлсээ хадгалах, тавих тавиур, сандал зэргийг байршуулсан байна.

Arslan.mn
Хэдийгээр зориулалтын өрөө гаргасан ч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй эрчимт эмчилгээний хэсэгт эмчлүүлж буй нэг эмчлүүлэгчийг нэг гэр бүлийн 5-10 хүн олноороо сахиж, хонодог бөгөөд зориулалтын сахиур, хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлэхгүй эмнэлгийн нийтийн эзэмшлийн хэсгүүдэд олноороо цугларч, зориулалтын бус хэсгүүдэд хонох, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчих, эмч, ажилчдын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй үл хүндэтгэх зэргээр эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл гардаг аж.

Arslan.mn
Улсын гуравдугаар төв эмнэлэгийн зүгээс  2019 оны “Иргэн төвтэй төвийн үйлчилгээ жил” болгон зарлсантай холбогдуулан  эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийхэнд зориулсан 3 дахь өрөөний тохижилтыг хийхээр төлөвлөжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602199
0 эможи

keyboard_arrow_up