COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“АЛТАН ЧАГНУУР”-ын эзнээр Шилдэг 11 эмч тодорлоо

2019 оны 4 сарын 01

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж алдаршуулах зорилгоор Олон Улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан 9 дэх жилдээ зохион байгууллаа.Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн  хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал болоод байна.Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос энэхүү шагналыг анх бий болгохдоо эрүүл мэндийн салбарын ажилтнууд, тэр дундаа эмч нараа урмаар тэтгэн алдаршуулахын зэрэгцээ тэдний нэр хүндийг өргөх замаар бүхэлдээ эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өргөх зорилгыг баримтлан бодлогоор гаргажээ.Зарим үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн буруутайг тогтоогоогүй байхад эмч нарын гаргасан алдаа, сөрөг ташаа мэдээллийг л гаргадгаас биш ЭМЧ хүний байгуулсан гавьяа, үхэл амьдралын зааг дээр байгаа олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг талаар ярьж, бичдэггүй. Иймээс Монгол улсад эгэл даруухан атлаа биедээ ахадсан их ачааг үүрч хийсэн бүтээсэн зүйл ихтэй ч, авдаг цалин нь бага, ажиллах нөхцөл хүнд хэдий ч эрдэнэт хүний амь нас эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж, эрүүл мэндийн салбарыг нуруундаа үүрч яваа алтан гартай, ачтай эмч нарыг  олон түмэнд таниулах зорилготой арга хэмжээ юм.

Энэ жил “Алтан чагнуур”-ын эздийг нарийн мэргэжлийн 11 төрөлд Шилдэг эмчийг тодруулахаар тогтож “АЛТАН ЧАГНУУР” шагналд нэр дэвшихээр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 11 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодрууллаа.

Энэхүү үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо,  ивээн тэтгэж, хамтран зохион байгуулагч  Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Эрүүл мэнд Инээмсэглэл” сэтгүүл, дэмжигч байгууллагаар Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, мэдээллийн ивээн тэтгэгч TV5, MNВ, MNC, LIKE, UBS, ETV, TV9 телевиз, www.arslan.mn  зэрэг олон хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна.

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын эмч нарын өдрийг Монгол улсад Эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон 8 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

2019 ОНЫ “АЛТАН ЧАГНУУР” ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД: 

ДОТОР СУДЛАЛ: 

                    Лханаажавын  Отгонцэцэг Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн поликлиникийн тасгийн дотрын их эмч                                                                                                                                                                           

ХҮҮХДИЙН ӨВЧИН  СУДЛАЛ:

Тогоогийн  Энхээ  Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч, хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч                 

ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛ         :

Жагдагийн Оюунцэцэг Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч           

СУМЫН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ:

Базаргүрийн Алтанцэцэг  Дорнод аймгийн Дашбалбар сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч, их эмч    

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН, СЭРГЭЭН ЗАСАХ СУДЛАЛ:

Гомбодоржийн Саранцэцэг Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн төв эмнэлгийн Уламжлалт анаагаах ухаан, зүү төөнө заслын их эмч

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ:

Гончигийн  Намжилмаа Налайх дүүргийн “Амь эрдэнэ” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч           

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛАЛ:

Бадарчийн Уламбаяр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан менежер          

 

НҮҮР АМ, ЧИХ ХАМАР ХООЛОЙН ӨВЧИН СУДЛАЛ:

Самбуудоржийн Бямбасүрэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч

МЭДРЭЛИЙН ӨВЧИН СУДЛАЛ:

Өсөхийн  Энхмаа Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэдрэлийн зөвлөх эмч   

МЭС ЗАСАЛ, ГЭМТЭЛ СУДЛАЛ:

Өлзийнямын Өлзийбаатар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яс,  үений гэмтэл согогийн II тасгийн эрхлэгч

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ СУДЛАЛ

Самдангийн  Алтансүх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601741
2 эможи

keyboard_arrow_up