COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Цагаан гаа, гоньд, яншуй, лимоноор ДАВСЫГ орлуулж болно

2019 оны 3 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөр байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаагаар 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдарын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байна.

Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь 5 граммаас их (хоногт дунджаар 11 г) давс хэрэглэж, 19.5% нь давс ихтэй хоол, хүнсний талаарх ойлголт мэдлэггүй байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.

Arslan.mn

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг жил бүр гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон билээ. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна.  

Уг хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон бөгөөд энэ жил “ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ!” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ны хооронд тэмдэглэж байна.

Монголчууд “Давсгүй хоол хоолойгоор давахгүй” гэж ярьдаг. Харин давсны оронд цагаан гаа, гоньд, яншуй, улаан сонгино, лимон, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар хоолоо амтлах боломжтой талаар мэргэжилтнүүд зөвлөж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
601496
15 эможи

zochin
2019-04-02 20:43
Bas jin hadagdaad sahariin hemjee sain buursan
zochin
2019-04-02 20:42
davsgui hool 7 honogiin 3 odor idej bna ihendee hetsuu ch yavandaa yalgaagui bolj bna
нараа
2019-03-30 22:35
давсыг тааруулж хэрэглэхэд л болно бүр хасна ч гэх шиг давсаар иод авж байгаа шдээ хачин юм хийж байх юм
Зочин
2019-03-29 21:29
Davsgui hool hiideg togoo garchaad bgaa shuu dee. Mash amttai hool boldog
Zochin
2019-03-26 22:47
Naad dawsgvi hool tsaigaa uursduu gudar dawstai hool tsai idlee ged vhej baiwal mongolchud bvgd vhej bga yuma taaruulj hereglej sur
Zochin
2019-03-26 22:40
Bitgi im teneg yum hij bgach huwi hvmvsl uursduu dawsnihaa heregleeg taaruulj hereglene biz limon heden tugrug bile ter bolgon ailuud awch hereglej chaddaggvil bizde odo engin awch hereglej chadahgvi baihad hih yuma olj ydsan teneg yumnud haasaigvi bna
keyboard_arrow_up