COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ-т мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр өдөрлөг зохион байгуулагдлаа

2019 оны 3 сарын 26

Image may contain: 6 people, people standing and people sitting

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн хамт олон “Эмч мэргэжилтний нэрэмжит сарын аян”-ын хүрээнд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгч, олон нийтэд сурталчилан таниулах, мэдээлэл хүргэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний талаар болон мэс заслын багаж хэрэгслэлийн үзэсгэлэн гаргаж, нарийн мэргэшлийн эмч нар иргэдэд үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, хагалгааны дараах асаргаа сувилагааны зөвлөмж, гарын авлагыг тараалаа. 
Тус эмнэлэг нь тархи, мэдрэлийн мэс заслын лавлагаа тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг бөгөөд жилд дунджаар 1057 орчим хүнд тархи, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, улсын хэмжээний мэдрэлийн мэс заслын өвчлөлийн 90 гаруй хувьд нь тусламж үйлчилгээ үзүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Image may contain: one or more people, people standing and indoor

Эх сурвалж: УГТЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601473
0 эможи

keyboard_arrow_up