COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Элэг өөхлөх нь хавар ядрах шалтгаан болдог

2020 оны 5 сарын 02

Байгаль, цаг уурын хүчин зүйл, хоол, хүнсний шимт тэжээл дутагдах, өдөр тутмын амьдралын хэв маяг алдагдах шалтгаантайгаар ихэнх хүн хаврын улиралд ядрах, нойрмоглох зовуурь илэрдэг. Энэ шинж тэмдэг удаан үргэлжилбэл ажлын чадвар муудах, биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт өртөх магадлал их болдог. Монголчуудын хувьд цагаан сараар өөх, тостой хоол хэтрүүлэн хэрэглэдэгтэй холбоотойгоор хаврын ядаргаанд орж элэг өөхлөх, таргалах, даралт ихсэх, цус харвах эрсдэл нэмэгдэж, эрүүл мэнд мууддаг.

Arslan.mn

Тэгвэл үүнээс хамгаалж сүүлийн үед Л-карнитан, Коэнзим Q10 хамтад нь агуулсан биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүнийг дэлхийн олон оронд өргөн хэрэглэж байгаа талаар эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү зөвлөж байна.

Л-карнитин нь биед хуримталсан өөхийг шатааж энерги болгон хувиргадаг бол Коэнзим Q10 нь хөгшрөлтийн эсрэг үйлдэлтэй. Л-карнитины үйлдлийг дэмжин синергист үйлдэл үзүүлдэг. Л-карнитин нь эсийн цитоплазмаас урт гинжин холбоотой идэвхэжсэн өөхний хүчлийг митохондр руу зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өөх тос ялангуяа, хэвлийн өөхийг шатаах үйлдэлтэй. Л-карнитин нь тосны хүчлийн исэлдэлт, энергийн солилцоонд чухал үүрэгтэй. Хүний биед дутагдахад липидийн солилцоо удааширч, чөлөөт өөхний хүчлүүд гепатоцит буюу элэгний эсэд хуримтлагдаж элэг өөхлөхөд хүргэдэг.

20 настай эрүүл хүнд Коэнзим Q10 нь 100 хувь байдаг бол 60-аас дээш насанд дунджаар 50 хувь болтол буурдаг байна. Коэнзим Q10 нь хүний нас ахих тутам /биед ялангуяа элэг, уушги, бөөр, зүрхэнд/ буурч байдаг тосонд уусамтгай, аминдэм төст бодис ба эсийн митохондрийн төвшинд электрон зөөвөрлөх гинжин урвалд чухал үүрэг гүйцэтгэж энергийг АТФ хэлбэрээр үүсэхэд оролцдог нэгдэл юм. Амин хүчил Л-карнитан фумарат болон Коэнзим Q-10 нь харилцан эрчимжих үйлдлийн үр дүнд АТФ ялгарч бие махбодод эрч хүч өгдөг.

Коэнзим Q10 нь зүрхний архаг дутагдал үүсэхээс урьдчилан сэргийлж, зүрхний дутагдалтай өвчтөнийг удаан хугацаанд эмчлэхэд аюулгүй, хүний бие махбодод агуулагддаг нэгдэл юм. Өмнө нь АТФ-ыг тариа хэлбэрээр өргөн хэрэглэдэг байсан бол одоо АТФ эсийн митохондрт үүсэж биеийг эрч хүчээр хангахдаа уух хэлбэрээр буюу шахмал эмийн хэлбэрээр хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж олон улсын клиникийн судалгаа бүрэн баталсан байна.

Мөн холестерол болон Коэнзим Q10 бие махбодид үүсэх механизм нь нэг замаар явагддаг тул холестерол бууруулагч статины бүлгийн эм хэрэглэгчдэд Коэнзим Q10-ын хэмжээ дутагддаг. Зүрхний өвчнүүд ялангуяа, зүрхний архаг дутмагшлын үед энерги АТФ хэлбэрээр үүсэх нь багасдаг. Энэ үед Коэнзим Q10 ба Л-карнитин хамт хэрэглэх нь синергист үйлдэл үзүүлж митохондрийн бодисын солилцоог сайжруулж эрч хүчээр илүү хангадаг.

Л-карнитин, фосфолипид агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүний эрүүл мэндийг сайжруулах нөлөө нь “Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин”-д илаарьшуулах нөлөөтэй байгааг олон тооны судалгаагаар нотлон харуулсаар байна. Архины бус шалтгаанаар элэг өөхлөх өвчинтэй хүний тоо сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн судалгаа бий. Элэг өөхлөх өвчлөл манай оронд нэмэгдсээр байна. Архины бус шалтгаантай элэг өөхлөх өвчин үүсэхэд дараах гол хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд бодисын солилцооны хямралын хам шинж, таргалалт, чихрийн шижингийн II хэлбэр, хүнсний ислэгийн дутагдал, хооллолтын буруу хэвшил, хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг, гипотиреоз, жирэмслэлт, хүчилтөрөгчийн дутагдал нөлөөлдөг байна.

Урьдчилан сэргийлэх, хамгаалах эхний арга бол биеийн жингээ хянах, хоолны дэглэм барих, амьдралын идэвхтэй хэв маяг барих, хорт зуршлаас татгалзах, цусан дахь сахар болон өөх тосны хэмжээг хянаж байх, гэдэсний ашигтай нянг хэвийн байлгах, эмчлэх, элэг гэмтээгч эм хэрэглэхгүй байх, түүнчлэн хавсарсан өвчнийг оновчтой эмчлэх хэрэгтэй. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь элэгний өөхжилт, түүнээс шалтгаалсан элэгний үрэвсэл, хатуурал, хорт хавдарт шилжих зэргээр даамжирч, хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор архины бус шалтгаантайгаар элэг өөхлөх өвчний үед Л-карнитин, фосфолипид, витамин Е-г өргөн хэрэглэдэг.

Баяраар хэт их хоол хэрэглэсэн үед элэг өөхлөх өвчнөөс урьдчилан сэргийлэх, архаг ядаргаанаас зайлсхийх, бие махбодыг эрч хүчээр хангахад Л-карнитин 500 мг, Коэнзим Q10 100 мг агуулсан Car Q 100 бэлдмэлийг өргөн хэрэглэж архаг ядаргааг тайлах, элэг өөхлөх хүнд өвчнөөс өөрийгөө сэргийлээрэй.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин, Н.Даян
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
600654
2 эможи

Oyun
2019-02-28 09:13
Ene gaduur zaraad baigaa L.Karnitin boloh uu humuus turaah zorilgoor uudag genee 350 tai yum bna esvel uur aptekt zardag yum uu
keyboard_arrow_up