COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ-ийн удирдлагууд “Зүрх судасны тусламж“ үйлчилгээний талаар зөвлөлдлөө

2019 оны 2 сарын 19

Улсын гуравдугаар төв эмнэлэг 21 аймаг болон Зүрх судасны үндэсний төвийн хамтын ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлж, оношилгоо эмчилгээ урьдчилан сэргийлэх  чадавхийг нэмэгдүүлэх зорилтод үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилладаг билээ.


Энэ удаагийн ажлын уулзалтаар тус эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв болон аймаг, орон нутгийн хамтын ажиллагааны уялдаа холбоог улам бэхжүүлэх,   орон нутгийн хэмжээнд зүрх судасны оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламжийг чадавхийг сайжруулах, орон нутгийн зүрх судасны эмч, сувилагч болон бусад эмнэлгийн мэргэжилтнийг мэдлэг ур чадварыг сайжруулах чиглэлээ. 

Хамтран ажиллах, зүрх судасны алсын зайн тусламж үйлчилгээнд МнКардио программын хэрэглээ, ашиглалтыг сайжруулах, төслийн хүрээнд орон нутагт шинээр хувиарилсан болон суурилагдсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг хангахад төслийн болон орон нутгийн эмнлэгийн байгуууллагын удирдлагын дэмжлэг, хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах талаар хамтран ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 01.21-ны өдрийн А/22 дугаар тушаалаар тус эмнэлгийн удирдлагад үүрэг болгосон тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний санал боловсруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхдагч нэгжийг зохион байгуулах хэрэгцээ шаардлага болон хүний нөөц болон тоног төхөөрөмжийн хангамжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж, санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600352
0 эможи

keyboard_arrow_up