COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ цээжний хөндийн зарим гэмтлийн үед дурангийн мэс заслын эмчилгээг хийж эхэллээ

2019 оны 2 сарын 12

Arslan.mn

ГССҮТөвийн Хавсарсан Гэмтлийн Тасаг нь 2018 оноос цээжний хөндийн дурангийн мэс заслын эмчилгээг хийж эхэллээ. Өмнө нь цээжний хөндийн нээлттэй мэс заслыг том зүсэлтээр өндөр эрсдэлтэйгээр хийдэг байсан бол энэхүү арга нь өвчтөнд хөнөөл зовиур багатай, жижиг зүслэгээр хийгддэг гэмтсэн эд эрхтнийг нөхөн сэргээх боломжтой юм. Шинэ технологи ашигласан мэс заслын аргыг гэмтлийн практикт нэвтрүүлснээр өвчтөний эрүүл мэндийн болон хөдөлмөрийн чадвар алдалтыг  богино хугацаанд сэргээдгээрээ хувь хүн болон нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

Мэс засал хийсэн багийн гишүүд:

ХГТ-н эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор М.ГАНТУЛГА

ХГТ-н зөвлөх эмч, клиникийн профессор Ц.ЦЭНД-ОЧИР

ХГТ-н тэргүүлэх зэргийн эмч П.БАЯРСАЙХАН

ХГТ-н ахлах зэргийн эмч Ц.БАТБАЯР

ХГТ-н эмч З.ЭНХМАНДАХ

ХГТ-н эмч Х.БАТДЭЛГЭРЭХ

 

Тухайн мэс заслын эмчилгээг нэвтрүүлсэн эмч сувилагч нарын баг нь БНСУ, Тайвань улсад мэргэжил дээшлүүлсэн

Эх сурвалж: ГССҮТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600125
0 эможи

САЙЗИЙ
2019-02-12 15:10
ЗАЛУУ ЭМЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЖ АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАЖ ОЛОН ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛААРАЙ.
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up