COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Баярын өдрүүдэд эмнэлэг ажиллахгүй гэж бодоод өвчнөө хүндрүүлээд ирдэг“

2019 оны 2 сарын 10

Эрүүл мэндийн яамнаас баяр, амралтын өдрүүдэд иргэд эмнэлэг ажилладаггүй гэж боддогийн улмаас өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэж, өвчнөө хүндрүүлээд ирдэг гэлээ.

Өрхийн эмнэлгүүд наадмаар 10-15.00 цаг хүртэл ажиллана Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин: "Баярын өдрүүдэд эмнэлэг амарчихсан байх гээд ойр зуурын эм тан хэт их тунгаар уугаад баяр дуусангуут хүндэрсэн олон өвчтөн ирдэг. Бүх эрүүл эндйин байгууллагууд 24 цагаар ажиллаж байна." гэлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "103 түргэн тусламжийн төв шинийн 3-ны байдлаар 219 дуудлага хүлээж авсан. Тэдгээр дуудлагын 60 хувийг ходоод гэдэсний хямралын дуудлага эзэлж байна. Үүнээс 40 гаруй хувь нь насанд хүрэгчдийнх, 20 орчим хувь нь 0-15 насны хүүхдийн дуудлага эзэлж байна.

Мөн нийт дуудлагын 20 хувь нь 45-аас дээш насны хүмүүсийн даралт ихсэх, 15 хувь нь 25-45-насны залуучуудын архины хордлогын дуудлага эзэлж байна. 

Баяр ёслолын үеэр хоол, хувцсаа тохируулах, хүүхдээ дааруулахгүй байх, хөдөө орон нутагт хүйтрэх хандлагатай байгаа учраас хүүхдээ хээр гадаа явуулахгүй байх, малын бэлчээрт, гол мөрөн цөмрөх аюултай тул голын дагуу явахгүй байхыг сэрэмжлүүлж байна." гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин "Хэвийн үед ГССҮТ-д 350-400 орчим хүн ханддаг бол пүрэв гарагт 250 хүн үйлчлүүлсэн. Осол гэмтлийн шалтгаантай 81 дуудлага, хөдөө 70 гаруй дуудлага ирсэн байна. Өдөртөө гэмтлийн 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд хоол, архины хордлого ихэсдэг. Улсын хэмжээнд нийт 39 хүн архины хордлогоор эмчлүүлж байна" гэлээ.

Түүнчлэн ЭМЯ-наас мэдээлснээр баярын өдрүүдэд 200 гаруй ээж амаржжээ. Мөн яаралтайгаар 55 орчим мэс засал хийлгэсэн байна.

М.Баттүвшин "Сар шинийн эхний гурван өдрийн байдлаас харахад иргэдийн эрүүл амьдрах, эрүүлээр баярлах зан үйл жилээс жилд сайжирч байгаа нь харагдаж байна." гэлээ.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600044
0 эможи

keyboard_arrow_up