COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

800 гаруй эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

2019 оны 1 сарын 31

2019 онд эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтөд 33.9 тэрбум төгрөг зарцуулахаа мэдэгдлээ.

ЭМ зурган илэрцүүд

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 15-наас  эхлэн мөрдөж байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хийсэн судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56,7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан  60 гаруй  нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан.                                  

Иймд шинэчилсэн жагсаалтаар эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог 17 нэрийн эмийг нэмж,  цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хаслаа.

Мөн 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эмийг хөнгөлөлттэй олгохоор баталж, насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 хувь хүртэл, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд дунджаар 50-80 хувийн үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон юм.           

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж даатгуулагчдын хамгийн их авдаг 50 гаруй эмийн үнийг 400-6500 төгрөг хүртэл буурууллаа.

Ингэснээр  иргэдийн өөрөөсөө төлөх төлбөрийн хэмжээ багасан даатгуулагчид учирч болзошгүй  санхүүгийн  эрсдлийг бууруулах, эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, эмийн зохистой хэрэглээг дэмжих,  эмийн тусламж үйлчилгээнээс орхигдож болзошгүй зорилтот бүлгийн хүн амыг эмээр хангах, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зэрэг  нөхцөл бүрдэх юм.                                                                                          

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599883
0 эможи

keyboard_arrow_up