COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Даатгалаар иргэн бүр 2 сая хүртэлх төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй

2019 оны 1 сарын 31

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн иргэн бүр жилд 2 сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй.

Arslan.mn

Харин энэ эрхээ ойр дотны хүндээ шилжүүлэх боломжтой эсэх талаар ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболд дараах тайлбарыг өглөө. 

"Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүснэ. Даатгуулагчид нийт 16 төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой юм. Эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар тухайн иргэн жилд 2 сая төгрөг хүртэлх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулах эрхтэй.

2 САЯ ТӨГРӨГНИЙ ЗАРДАЛ ХЭТЭРСЭН ДААТГУУЛАГЧ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙХЭЭ ЗӨВШӨӨРСНӨӨР ТУХАЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ ЭМД-ЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ БОЛОХ 2 САЯ ТӨГРӨГӨӨС НЬ ШИЛЖҮҮЛЭН ТООЦУУЛАХ БОЛОМЖТОЙ.

Хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өвчний оношоос хамааран ЭМДС-аас улсын эмнэлэгт дунджаар 300.000 төгрөг хувийн эмнэлэгт 175.000 шилжүүлдэг. Амбулаторийн нэг удаагийн үзлэгийг 15.000 төгрөгөөр тооцон ЭМДС-аас санхүүжүүлнэ. Эдгээр нь эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээнд хамаарна.

Жишээлбэл, тухайн өвчтөн нь жилдээ долоон удаа улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМДС-аас 2 сая гаран төгрөгний тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулна.

Ийм тохиолдолд 2 сая төгрөгний зардал хэтэрсэн даатгуулагч гэр бүлийн гишүүнийхээ зөвшөөрснөөр тухайн гэр бүлийн гишүүний ЭМД-ын тусламж, үйлчилгээний зардал болох 2 сая төгрөгөөс нь шилжүүлэн тооцуулах боломжтой." гэлээ.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599871
0 эможи

keyboard_arrow_up