COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Гэмтэл Согогийн Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо

2019 оны 1 сарын 21

ГССҮТөвийн эмч, сувилагч нар МУ-ын хэмжээнд анх удаа 21 аймаг 9 дүүрэгт “Гэмтэл Согогийн Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт 1 багц цагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөн Дархан уул аймгаас эхлүүллээ.

Гэмтэл согогийн сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт арга техникүүдийг онол, дадлагатай хослуулж явуулснаар гэмтэл согогийн үеийн тусламжийг зөв үзүүлэх, дадал хэвшүүлэх, гэмтлийн дараах сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай хүргэх зорилготой юм.

Тус сургалтанд Дархан уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, сум дундын эмнэлгүүдийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдлаа. Зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Дархан Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг  болон үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдсан сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.
ГССҮТөвийн эмч, сувилагч нар 21 аймаг 9 дүүрэгт “Гэмтэл Согогийн Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулж эхэлсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599495
0 эможи

keyboard_arrow_up