COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн тѳвд хүүхдийн тасгийг нэмэлтээр ажиллуулж эхэллээ

2019 оны 1 сарын 19

ЭМЯ-наас эцэг эхчүүдэд зориулан гаргасан ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ Arslan.mn

Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын А/09 тушаалын дагуу Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгсдийн дотор болон мэдрэлийн өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түр хугацаагаар "Ачтан” эмнэлэгт шилжүүлэхээр боллоо.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын 1-р тасгийг 70 ортой хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг болгон нээж, Хүлээн авах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эрүүл мэндийн яамны хүүхдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаа нар СХД-ийн эрүүл мэндийн тѳв, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга нартай уулзаж ярилцлаа.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599440
0 эможи

Зочин
2019-01-21 08:19
Ингэн ингэн хотод чихэлдэх ямар шаардлага байнаа. Нутаг орон руугаа явмаар юм. Хотын утааг нэмэрлээд хүүхдүүдээ хордуулаад лай болоод сууж байхаар хөдөө рүүгээ явцгаах хэрэгтэй.
keyboard_arrow_up