COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай уулзалт хийлээ

2019 оны 1 сарын 15

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас зохион байгуулсан сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хийсэн сургалт, уулзалт ХӨСҮТ-д боллоо. Тус сургалт уулзалтын зорилго нь сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй ажил, үр дүнг хэлэлцэх, 2019 онд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албатай хамтран хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, хамтран үр бүтээлтэй ажиллах байлаа.

Сургалт уулзалтыг нээж ХӨСҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор профессор Б.Цацралт үг хэлсэн бөгөөд “Сүрьеэгийн чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөлөлд талархаж буйгаа илэрхийлээд цаашид үр бүтээлтэй тууштай хамтран ажиллахаа илэрхийллээ". Сургалт уулзалтын ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах удирдан явууллаа.

Arslan.mn

Сургалт уулзалтын эхэнд "Дэлхийн мисс-2018"-д эх орноо төлөөлөн оролцсон “Энхрий-Эрдэнэ сангийн үүсгэн байгуулагч  мисс Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол (END TB)” хүмүүнлэгийн төслийнхөө хүрээнд сүрьеэтэй өвчтөнд нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэл зэргийг хандив болгон гардуулсан юм. Мөн 21 аймаг, 9 дүүргийн 10 жилийн дунд сургуулийн сурагчдын дунд “СҮРЬЕЭГҮЙ ГЭР БҮЛ” сэдэвт гар зургийн уралдаан зарласан бөгөөд шалгарсан шагналт байрын хүүхдүүдийн шагналыг ХӨСҮТ-өөр дамжуулан хүүхдүүдэд хүргүүллээ.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnСургалт уулзалт нь төрийн бус байгууллагуудын 2018 онд хийгдсэн ажлууд, сүрьеэ өвчинтэй тэмцэх, эрт илрүүлэлт, 2019 онд сүрьеэ өвчиний талаар хийгдэх ажлуудын талаар тайлан, мэдээллээр үргэлжлэн явагдлаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599265
0 эможи

keyboard_arrow_up