COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НҮБ-ын Хүүхдийн сан Монгол улсад эрүүл мэндийн тоног төхөөрөмж хандивлалаа

2019 оны 1 сарын 15

НҮБ-ын Хүүхдийн сан Монгол улсад 107 мянган ам.долларын эмнэлгийн төхөөрөмж хандивлалаа. Нийт зургаан төрлийн 7132 эмнэлгийн төхөөрөмж, эм зүйн бүтээгдэхүүн уг хандивт багтсан байна. Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу дээрх хандивыг олгожээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом  нэмэгдэж 2.7 дахин өссөн гэх тооцоо бий. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдийнхээс 40 хувиар бага байгааг судлаачид тогтоожээ.

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599261
0 эможи

keyboard_arrow_up