COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сарангэрэл: Эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь чухал

2019 оны 1 сарын 14

Амралтын өдрүүдээр Эрүүл мэндийн яам бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар хуралдаж, хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байна.

Гэвч томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2) вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай юм. Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь зайлшгүй чухал болохыг Эрүүл мэндийн сайд  онцоллоо.

Эмнэлгүүдийн хувьд өнөөдөр нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэд, хүүхдийг буцаахгүй гэсэн үүднээс эмнэлгийн зай талбайг ашиглан нэмэлтээр ор дэлгэж, зохицуулалт хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж, ачаалал ихтэй байгаа ч иргэд, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа хандлагаа сайжруулах нь чухал” хэмээн ярилаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний хүрээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн ор нэмэлтээр дэлгэх нөхцөл бололцоог судалж, хамтран ажиллах үүрэг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599182
0 эможи

keyboard_arrow_up