COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сар шинийн золголт зохион байгуулах ресторануудад шалгалт явуулж байна

2019 оны 1 сарын 10

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сар шинийн баяр болох гэж байгаатай болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 
бүтээгдэхүүний аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор хяналт шалгалтыг эхлүүллээ.

Энэ үеэр хэвийн боов, банш буузны үйлдвэрлэл, худалдаа, сар шинийн баярын хүнсний өргөтгөсөн худалдаа, экспо, зах худалдааны төвүүд, ил задгай худалдаа эрхлэгчид, золголтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд, нийтийн эзэмшлийн гудамж талбай, зориулалтын бус ажлын байранд айраг, ууц өвчүү, сүү, сүүн бүтээгдэхүүн болон түүхий мах, махан бүтээгдэхүүн болон бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалж буй газруудыг хамруулахаас гадна  олон нийтийн барилга байгууламжийн лифт ашиглалт, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийх юм. 

Иймд, иргэн та гомдол, санал, зөрчилтэй холбогдсон мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 24 цагийн туршид ажилладаг 70128012 дугаарын утсанд өгч болох бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хандахыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599054
0 эможи

keyboard_arrow_up