COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Хавдартай өвчтөнүүд байрлах төвтэй боллоо

2019 оны 1 сарын 09

Arslan.mn

Орон нутгаас ирэх хорт хавдартай өвчтөнүүдэд хотод ирж эмчлүүлэхэд орон байрны асуудал тулгардаг. Өвчтэй хүнийг асран хамгаалагчтай нь удаан хугацаагаар байлгах айл  тун ховор. Тэгвэл өнөөдөр /2019.01.09/   хөдөө орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүд үйлчлүүлэх тусгай зориулалтын иж бүрэн тохижуулсан анхны төвийн нээлт боллоо.


Хавдрын тохиолдлын тоо Монгол Улсад жил бүр нэмэгдэх хандлагатай байна. 2017 оны байдлаар  зургаан мянга гаруй хүн хорт хавдраар оношлогдож, 18 мянган хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад эмчлүүлж байна. Мөн нийт хүн амын 32 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг боловч орон нутагт хавдрын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх боломж хязгаарлагдмал хэвээр байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Arslan.mn

“Хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээний гол цөм нь Улаанбаатар хотод буюу Хавдар судлалын үндэсний төв дээр төвлөрч байгаа. Манай төвд жилдээ 100 мянга гаруй хүн үзүүлж, 11 мянган хүн эмчлүүлээд гардаг. Эдгээр хүмүүсийн 51 хувь нь хөдөө орон нутгаас ирж, эмчлүүлсэн гэдэг судалгаа бий. Хорт хавдрын эмчилгээ нь энгийн мэс засал шиг тэр даруйд нь гэрт нь хариулдаггүй. Эмчилгээний хугацаа урт удаан, химийн  эмчилгээ гэхэд 40-45 хоног үргэлжилнэ. Тиймээс ийм өвчтөнүүдэд байрлах байр, тав тухтай орчин маш чухал. Төрийн бус байгууллагын зүгээс энэ ажлыг санаачлаад, хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай байна” хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн эмч ярилаа.

“Дарь эхийн өргөө” нэртэй шинэхэн төв нь нэг дор нийт 30 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг түр байрлуулах боломжтой. Өвчтөнүүдийн байрлах өрөөнөөс гадна урлагийн сэтгэл заслын өрөө, гал тогоо, амралтын өрөө гээд нийт 14 өрөөтэй аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599035
0 эможи

keyboard_arrow_up