COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНХААРУУЛГА: Энэтхэг улсад эмчилгээ хийлгэхээр зорьж буй иргэдэд

2019 оны 1 сарын 04

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, түүний дотор эд, эрхтэн шилжүүлэн суулгах зорилгоор Энэтхэг улсыг зорьдог манай иргэдийн дийлэнх нь зорьсон хэргээ бүтээгээд эх орондоо баяр хөөртэй буцдаг.

Гэвч сүүлийн үед зарим  эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд халдвар авах, дотор эрхтэн үрэвсэх, оношийн зөрүү гарах, шинэ онош илэрч,  анх төлөвлөснөөс илүү зардал  чирэгдэл үүсэх, визийн ангилал солиулах, хилээр нэвтэрч орсоноос бус, олгосон өдрөөс эхэлж тооцдог визийн хугацаа хэтэрч сунгуулах, торгууль төлөх, Гадаадын иргэдийг бүртгэх албанаас зөвшөөрөл хүсэх зэрэг хүндрэл бэрхшээл тулгардаг болов.

Иймд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар Энэтхэгийг зорихын өмнө дотоодын гурав дахь шатлалын эмнэлгүүд, нарийн мэргэжлийн эмч нартай зөвлөх, эрх, үүрэг нь хуулийн дагуу тодорхойлогдсон зуучлагч байгуулагаар зохих гэрээний үндсэн дээр үйлчлүүлэх, анагаахын мэдлэг сайтай орчуулагч, хэлмэрчдийн  туслалцааг авах нь дээр дурдсан хүндрэл бэрхшээлээс зайлсхийхэд тус дөхөм үзүүлэх болно.

Энэтхэг улсад хүний эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс хагалбар 1970-аад онд эхэлсэн. Энэ талын харилцаа хуулиар зохицуулагдаагүй байхад эд, эрхтний хууль бус наймаа байсан учир Transplantation of Human Organ and Tissues Act хуулийг 1994 онд баталж, 2009 онд нэмэлт оруулсан байна.

Эд, эрхтний хууль бус наймааг таслан зогсоох, эд эрхтэний олдоц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд үнэлдэг энэхүү хууль эд, эрхтэн хандивлах, эмчилгээний зориулалтаар бусдад шилжүүлэн суулгах, хадгалах, тээвэрлэх харилцааг зохицуулдаг,  зөрчсөн тохиолдолд 5-10 жилээр шоронд хорих, 2-10 сая рупи (30-153 мянган ам. доллар)-ийн торгууль хүлээлгэх  “санкц”-тай аж.

Нүд, нарийн гэдэс, бөөр, элэг, зүрх, уушиг, түрүү булчирхай, шулуун гэдэсний доод хэсэг, арьс, зөөлөн эд зэрэг эд эрхтэнийг хандивлагч болон хүлээн авагчийн хооронд мөнгөн солилцоо байх ёсгүй, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс  ажилбарыг шүүхээр баталгаажуулсан, эмнэлгийн шинжилгээнүүдээр нотлогдсон, эрх бүхий байгууллага нь баталсан нөхцөлд тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт хийдэг байна.

Гадаадын иргэд нутгийн хүмүүсээс эд, эрхтэн авахыг хориглодог, зөвхөн өөрсдийн ах, эгч, дүү, аав, ээж, эхнэр, нөхрөөс авахыг зөвшөөрдөг (өвөг эцэг, эмэг эх, ач зээ нар энэ заалтад нэмж хамрагдсан). Эд эрхтнээ бусдад өгөх хүн 18 насанд хүрсэн байхыг шаарддаг. Эд, эрхтэн өгсөн хүн хөдөлмөрийн чадвар алдан орлого нь буурсан тохиолдолд нөхөн олгохыг, мөн зохих ёсны зөвшөөрөлтэй хүмүүсийн эд, эрхтэн тохирохгүй нөхцөлд хоорондоо солилцохыг зөвшөөрдөг байна.

Тархи нь үхэжсэн цогцосноос эд, эрхтэн авахыг зөвшөөрдөг боловч тархи нь үхэжсэн эсэхийг хоёроос доошгүй эмч 6 цагийн зайтайгаар нотолж, бичгээр магадлагаа гарсан нөхцөлд зөвшөөрдөг. Амьд ахуйдаа гэрээслэн нас барсан хойноо эд эрхтнээ бусдад өгөхийг зөвшөөрдөг, нэг цогцосноос 37 эд, эрхтэн авч бусдад шилжүүлэн суулгах боломжтой гэж эмч нар үздэг. Гэвч арилжааны зорилгоор шарил хөндөхийг хориглодог.

Замын ослоор жилд 160 мянган хүн нас бардаг ч тархи нь үхэжсэн цогсны 0.1 хувь эд, эрхтний донорт тохирдог.  

Энэтхэгт эд, эрхтэн шилжүүлэн суулгах явдал бусад улстай харьцуулахад бага. Жишээ нь 100 мянган хүнд эд эрхтэн шилжүүлэх хагалгаа

  • Испанид 35.1,
  • Бразильд 27,
  • АНУ-д 26,
  • Канадад 14,
  • Австралид 11,
  • Энэтхэгт 0.08 тохиолдол бүртгэгджээ.

Өөрөөр хэлбэл, нэг минут тутамд 3 хүн, жилд  4 сая 500 000  хүн эд, эрхтэн шилжүүлэх хагалгаа шаарддаг ч тэдний 10 орчим хувьд эл боломж олддог. Сүүлийн үед мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирсантай холбогдон эд, эрхтэн шилжүүлэн суулгах  мэс ажилбар нэмэгдэж байна.

ЭХО, хэт авиа, цээжний рентген, элэг, бөөрний үйл ажиллагааны шинжилгээ хийдэг боловч цаг хугацаа давчуу зэргээс хавсарсан, далд үедээ байсан бусад өвчин эмгэг илэрдэг тохиолдол нэлээд хэдэн  удаа гараад байна.

Эд, эрхтэн  худалдах явдлаас сэргийлэхийн тулд  Advisory Committee, State Authorization Committee, Verification Committee, Medical Bоard  гэдэг  эрх бүхий байгуулагаас “Non Objection Certificate” буюу зохих зөвшөөрөл авсан өвчтөн “Mohan Foundation” гэдэг төрийн бус байгууллагад бүртгүүлж, тохирох эд эрхтэн олдохыг хүлээдэг. Олдсон тохиолдолд Blood type test, Serology, Crossmatch, Human Leukocyte Antigen гэхчлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэж, хүний дархлалын олдмол хомсдол, халдварт шар, сүрьеэ өвчингүй гэдгээ нотолж, гэр бүлээсээ зөвшөөрөл авсан байхыг шаарддаг байна гэж Бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598868
0 эможи

DR. PRADHAN
2022-12-13 03:46
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2022-12-13 03:46
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Dr Pradhan
2022-02-08 22:59
хэрэв та бөөрөө 780,000 доллараар зарахыг хүсвэл одоо бидэнтэй холбоо бариарай: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
keyboard_arrow_up