COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Шинэ жилийн бэлгэнд сахар багатай хүнсний бүтээгдэхүүнийг сонгоорой

2018 оны 12 сарын 21

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ зурган илэрцүүд

Эрүүл мэндийн яамнаас шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Хоол үйлдвэрлэж байгаа хүмүүс технологийн горим алдсанаар хоолны хордлогод өртөх явдал их байна. Баян-Өлгий аймгийн дунд сургуулийн сурагчид сургуулийн хоолноосоо хордож өнөөдрийн байдлаар 74 хүүхэд эмчлүүлж байна. 

Шинэ жилийн баяр болох гэж байгаа тул иргэд худалдан авч буй хүнсээ чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан, баталгаатай газраас аваарай гэж зөвөлмөөр байна. 

Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг заавал хөргүүртэй дэлгүүрээс аваарай. Жимс жимсгэнэ гадна талаасаа цохигдоогүй бяцраагүй хадгалалтын хугацааг сайтар шалгаж авах хэрэгтэй. Савалгаатай бүтээгдэхүүний сав баглаа боодлыг шалгах хэрэгтэй. 

Хүүхдийн бэлэг эрүүл, дархлааг дэмжих бүтээгдэхүүн байх ёстой. Утаа, томуу томуу төст өвчин дэлгэрч байгаа энэ үед сахарын хэрэглээг хянах хэрэгтэй. Сахарын хэрэглээ ихэссэнээр хоосон илчлэг үүсэх, таргалалт, шүдний өвчин үүсэх шалтгаан болж байна. Үүнээс гадна нэг уут бэлэгнээс 300-400 грамм сахар иддэг гэсэн судалгаа гарсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598500
0 эможи

keyboard_arrow_up