COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа“ үндэсний чуулган болж байна

2018 оны 11 сарын 01

Arslan.mn

Сүрьеэ өвчин дэлхийн дахинаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн тархалтыг таслан зогсоож, 2035 он гэхэд нас баралтыг 95%, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлэн тавьсан юм.
Сүрьеэгийн тархалтыг бууруулах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж, УИХ-ын түвшинд “Сүрьеэгүй Монгол” Лобби бүлэг байгууллагдан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сүрьеэ өвчинтэй тэмцэх сэргийлэх талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүрьеэтэй тэмцэх талаар баримталж буй дэлхийн чиг хандлага манай улсын бодлогын хэрэгжилт сүүлийн үеийн судалгааны дүнг хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар санад солилцож зөвлөмж гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” чуулганыг  өнөөдөр зохион байгуулж байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Arslan.mn

Сүрьеэ өвчин Монгол улс төдийгүй дэлхий нийтийн асуудал болж байна. 2017 оны 11 дүгээр сард Москова хотноо ДЭМБ –ын дээд хэмжээний уулзалт болсон.  2018 оны 9 дүгээр сарын 24-27 ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий асемблейн 13-р чуулганаар Сүрьеэгийн асуудлыг тусгайлан авч хэлэлцлээ. Дэлхий хүн амын гурваны нэг нь сүрьеэгийн халдвар авсан байгаатай холбогдуулан дэлхий нийт онцгойлон анхааралдаа авах шаардалагтай. НҮБ-ын байгууллагын Ерөнхий асемблейн улс орондуудад улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа 130 гаруй орон байна. Манай улсын хувьд сүрьеэ өвчнөөр өвчилсөн тохиолдол жилдээ 12 мянган тохиолдол илэрч байгаа бөгөөд түүний 10 хувь нь хүүхэд.  Тиймээс Монгол улсын Засгийн газар энэ жил онцгой анхаарал хандуулан арга хэмжээ аван ажилллаж байна. Сүрьеэтэй хүмүүст эмчилгээнээс гадна халамж маш чухал. Группд ордог хөдөлмөрийн чадвараа алддаг учраас халамжийн сангаас жил бүр 1 тэрбум төгрөгийг төсөвлөн олгож байгаа. Сүрьеэ өвчиний эмчилгээний өртөг өндөр, удаан хугацааны эмчилгээ шаарддаг  учраас энэ чиглэлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Мөн Засгийн газар сүрьеэгийн эмийн гаж нөлөө, хүүхдийн эм гэх мэтчилэн 100 хувь эмийг санхүүжилж байна.

Arslan.mn

Тус чуулганд Улсын Их хурал, Засгийн газар, яам , агентлаг, Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн Иргэдийн Хурал Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт  220 гаруй хүмүүс орлцож байна.

Чуулганы зорилт:
  • Сүрьеэ өвчнийг устгахад улс төрийн тогтвортой дэмжлэгийг авах
  • Эрүүл мэндийн бус салбарын үр дүнтэй ороцооны талаар хэлэцэх, дэмжлэгийг хангах
  • Хувь хүн гэр бүл, нийгэм, эрүүл мэнд болон эдийн засгийн дарамт учруулж буй сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянахад үйлчлүүлэгч төвтэй, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр Монгол улсын болон бусад орны тэргүүн туршлага, сургамжийн тухай мэдээлэл солилцох
  • Монгол улсад сүрьеэ өвчнийг устгахад чиглэсэн олон талт хамтын үйл ажиллагааг тодорхойлох
  • Хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн ажилтан, шийдвэр гаргагчид, өвчтөний төлөөлөлөөр дамжуулан сүрьеэгийн тухай нээлттэй ярилцах, нийт хүн амын дунд сүрьеэгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх

Мөн  Монгол улсад сүрьеэ өвчнийг устгахад чиглэсэн олон талт хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагаа тодорхойлох, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянахад үйлчлүүлэгч төвтэй, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр тэргүүн туршлага, сургамжийн тухай мэдээлэлтэй болох чухал ач холбогдолтой аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596783
0 эможи

keyboard_arrow_up