COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Сүрьеэгээр өвчлөгсдийн 45.5 хувь нь ажилгүй болсон байна

2018 оны 10 сарын 31

Arslan.mn

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа"-ны үр дүнгийн талаар өнөөдөр танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.  Тус хуралд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Д.Энхмандах болон НДББ-ийн Сүрьеэ болон Лепрозын хэлтсийн зохицуулагч зэрэг албаны хүмүүс оролцлоо. 

Arslan.mn

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Сүрьеэгийн эмчилгээг 6 сараас 2 жилийн хугацаанд тасралтгүй хийлгэх ёстой байдаг. Монгол Улс болон дэлхийн олон улс оронд сүрьеэгийн оношлогоо, эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч нэмэлт зардал, тухайлбал гаж нөлөөний эм, унааны зардлыг үйлчлүүлэгч өөрөө гаргах ёстой болдог. Эдгээр зардал нь сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд санхүүгийн дарамт учруулсаар байна.

Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан өвчтөнүүд эмчилгээгээ таслах, ингэснээр бусад хүмүүст халдвараа тараах эрсдэл нэмэгдэх аюултай.

"Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа"-ны дүнгээс харвал, эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (ЭТС) өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл 11 хувиас 37 хувь, мөн хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4 хувиас 30 хувь хүртэл нэмэгдсэн байна.
ДЭМБ-аас 2030 он хүртэл үргэлжлэх сүрьеэтэй тэмцэх стратегийг баталсан. Уг стратегид сүрьеэгээр өвчлөгсдийн гэр бүлд ирэх санхүүгийн дарамтыг тэглэх томоохон зорилт тавиад байна" хэмээлээ.

Arslan.mn

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица "ДЭМБ-ын стратегийн хүрээнд Дэлхийг сүрьеэгүй болгох зорилгыг дэвшүүлсэн. Уг зорилгоо биелүүлэхийн тулд гурван зорилт тавьж байгаа. Сүрьеэгийн тусламж Дэмжлэгт тогтолцоо болон маш сайн бодлогыг бий болгох шаардлагатай Судалгааг эрчимжүүлж, шинэчлэлийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй хэдий ч эмнэлгийн бус зардал тухайлбал унааны, эмийн гаж нөлөөний үед уух эмийн гэх мэт зардлууд гардаг. Эдгээр зардлаас шалтгаалаад сүрьеэтэй өвчтөн эмчилгээгээ бүрэн гүйцэд, тогтвортой хийлгэх боломжийг хязгаарлаж, эмчилгээ тасалдахад хүрдэг. Үүнээс шалтгаалан эмчилгээ үр дүнд хүрэхгүй байх, бусдад халдвар тараах эрсдлийг нэмэгдүүлж байна" хэмээлээ.

Arslan.mn

Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй (ЭТС) өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл 11%-иас 37%, мөн  хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4%-иас 30% хүртэл  нэмэгджээ. Мөн эмэнд мэдрэг сүрьеэтэй хүмүүсийн хувьд ажилгүйдэл 11%-аис 43%, хөдөлмөрийн чадвараа алдах байдал 5-иас 10% хүртэл өссөн байна. Мөн сүрьеэгээр өвчилснөөс болж нийт өвчтөний 39% нь зээл авахад хүрч, 45,5% нь ажилгүй болсон байна.
Судалгааны үр дүнгээс харахад сүрьеэ өвчин нь Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй, ядуу амьдралтай, эмнэлэгт хэвтсэн болон шууд хяналттай богино хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд нь сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй бүлэг болох нь тодорхойлогдсон гэдгээ албаны хүмүүс хэллээ.

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596739
0 эможи

keyboard_arrow_up