COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

27 хүүхдийн эмч, мэргэжилтнүүд ОХУ-д үнэгүй суралцана

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн хүрээнд манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах уламжлалт хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай идэвхжиж, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр жил бүр тогтмол нэлээд тооны эмч мэргэжилтнүүд ОХУ-д онол, дадлага хосолсон сургалтад хамрагдаж байна. Тухайлбал:

1. ОХУ-ын Москва хотын В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд, перинаталогийн төвийн сургалтын төвд эх барих, эмэгтэйчүүд, нярайн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, перинатологийн эмч нарыг сургах ажил ихээхэн үр дүнтэй явагдаж, 2012-2017 онд нийт 59 эмч 14-21 хоногийн сургалтанд хамрагдсан.

Одоогоор 6 эх барих, эмэгтэйчүүдийн эмч 10 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд 14 хоногийн сургалтад хамрагдаж байна.

Arslan.mn

2. Санкт-Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд хүүхдийн халдварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалт мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн хугацаатай онол, дадлага хосолсон сургалтанд 2012-2017 онд нийт 48 эмч хамрагдсан. Энэ удаа 12 хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч нар хамрагдана.

3. Москва хотын Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний үндэсний төвд зохион байгуулагдах хүүхдийн яаралтай тусламжийн сургалтад 2017 онд 15 хүүхдийн эмч, мэргэжилтнүүд суралцсан. Энэ удаа мөн 15 хүүхдийн эмч хамрагдана.

Эдгээр сургалтууд нь манай улсын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон хэлэх нь зүйтэй.Arslan.mn

Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болсон юм.

Түүнчлэн сургалтууд нь лекц, дадлага гардан үйлдэл, эргэх холбоотойгоор явагдаж, иж бүрэн тоноглогдсон сургалтын лабораторид олон төрлийн муляж ашиглаж явуулдаг нь эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад ихээхэн чухал ач холбогдолтой.

Мөн хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нарын дийлэнхи нь дунд сургуульд орос хэл заалгаж, орос хэл дээр анагаах ухааны сурах бичиг хэрэглэж, орос хэлний суурь мэдлэг сайтай байдгийн зэрэгцээ орос багш мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад ойр дөхөм байдаг юм.

Энэ удаагийн хүүхдийн халдварт өвчин болон хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээрх сургалтад нийслэл болон орон нутгийн 27 хүүхдийн эмч мэргэжилтнүүд хамрагдна. 

Сургалтад оролцохтой холбогдон гарах бүхий зардлыг ОХУ-ын талаас бүрэн дааж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596229
0 эможи

keyboard_arrow_up