COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Зулбуулах эм ууснаар насан туршдаа үргүй болох магадлал өндөр

2018 оны 10 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэйчүүдийн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийж, уг шалгалтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Хууль бус үр хөндөлтийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн 46 эмнэлэгт шалгалт хийжээ. Тус шалгалтаар: 

  • Хяналт шалгалтын явцад тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй хэд хэдэн эмнэлгийг илрүүлжээ. Мөн тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд ч байсан аж. Тухайлбал, Энхлэг Сүйжин, Ачит Арвижих, Энхманал зэрэг эмнэлгүүд тусгай зөвшөөрлийн эрхээ зөрчсөн байна.
  • Эмч нар тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, Бяцхан гүнж, Цэц, Цэцэн гоо гэсэн гурван эмнэлгийн эмч нар эмчлэх тусгай эрхгүй байсныг мэргэжлийн хяналтынхан илрүүлжээ.
  • Үр хөндөлтийг магадлан итгэмжлэгдсэн, тусгай зөвшөөрөлтэй эмнэлгүүд хийх ёстой. Гэтэл Баянзүрх дүүрэгт байрладаг Энхийн төлөө эмнэлэг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад эмчилгээ үйлчилгээ явуулж байсан нь илэрчээ. Тус эмнэлгээс үйлчилгээ авсан иргэн Н-ийн эрүүл мэндэд хүндрэл учирч, умай авахуулах мэс засал хийлгэсэн байна. гэх мэт зөрчлүүд ирэлчээ. 

Үүнээс гадна ЭХМЭҮТ болон Амгалан амаржих газруудад үр хөндөлтийн чиглэлээр судалгаа хийхэд нийслэлийн хэмжээнд эхний найман сарын байдлаар хууль бус үр хөндөлтийн улмаас бие нь муудаж, эмнэлэгт хандсан 21 тохиолдол бүртгэгджээ. Тэдний ихэнх нь зулбуулах эм ууснаас бие нь муудаж, хоёр эмэгтэй умайгаа авахуулсан байна. Тус эмийг ууснаар насан туршдаа үргүй болох магадлал өндөр байгаа тул хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Тэдгээр эмэгтэйчүүд тус эмийг Нарантуул захаас, интернетээс, БНХАУ-ын Эрээн хотоос гэх зэрэг газраас худалдан авч уужээ. 

ШУУД ҮЗЭХ: 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595861
1 эможи

keyboard_arrow_up