COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

2018 эхний 7 сард монголчууд гадаад руу эмчилгээнд явахдаа 19.5 сая ам.доллар зарцуулжээ

2018 оны 9 сарын 19

2018 эхний долоон сард монголчууд гадаад руу эмчилгээнд явахдаа 19.5 сая ам.доллар зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт болсныг төлбөрийн тэнцлийн тайлангаас харж болохоор байна. Харин 2017 онд 27.6 сая ам.долларыг гадагшаа эмчилгээнд явахдаа зарцуулсан нь 70 орчим тэрбум төгрөгтэй тэнцжээ. 2011 оноос хойш буюу сүүлийн долоон жилд гадаадын оронд эмчилгээ хийлгэхдээ жил бүр дунджаар 40-60 сая ам.доллар зарцуулсан нь төлбөрийн тэнцэлд алдагдал болон туссан байна. 2017 оноос энэ тоо буурсан ч Монголд эмчилгээтэй холбоотой орж ирсэн орлого энэ хугацаанд 1-5 сая ам.долларт хэлбэлзэж байгаа нь зардлаас хэд дахин бага үзүүлэлт болсон аж. Монголд эмчлэх боломгүй өвчний жагсаалтад 2018 оны байдлаар 26 өвчнийг багтаажээ. Дотоодын тоо баримтыг харвал 2018 онд эрүүл мэндийн салбарт 825 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндэд 589.4 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан нь өмнөх оноос долоо орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100 мянган төгрөг зарцуулдаг. Харин өвчилсөн нэг хүнд дунджаар 11-13 сая төгрөг зарцуулдаг нь эрүүл мэнд, амь насанд төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол дагуулж байгааг Засгийн газар онцолж байна.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595001
0 эможи

keyboard_arrow_up