COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: БНХАУ-ын иргэн зөвшөөрөлгүй эм худалдаалж байсныг илрүүлжээ

2018 оны 8 сарын 16

Arslan.mn

НМХГ-аас зөвшөөрөлгүй борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажилладаг ба дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн хүрээнд хяналт шалгалт хийдэг.

Arslan.mn

Иргэн н.Батцэцэгээс "БНХАУ-ын иргэн Ли Лянхуа, түүний хүүхдүүдийн “Жин чинхай” компани “Аполло” ХХК-тай хамтран эмийн сүлжээ үүсгэсэн. Тэд мэргэжлийн бус атлаа гишүүн элсүүлж, худалдаа хийдэг. Эмчилгээ хийдэг" гэсэн агуулгатай гомдол ирсэн юм. Иргэд хувийн хэрэгцээнд гэж эм бэлдмэл оруулж ирээд, түүнийгээ гар дээрээс худалдах нь олширсон.

БГД-т үйл ажиллагаа явуулдаг “Жин чинхай” компанийг шалгахад энэ компанийн захирал, БНХАУ-ын иргэн Баолин Шанхай манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортын зөвшөөрөлгүй худалдаж байсныг илрүүллээ. Энэ зөрчлийг таслан зогсоож, 11 нэрийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хураан авсан. Нийт 155 хайрцаг, 7 сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр оруулжээ. Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 3 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байна.

Arslan.mn

"Аполло" ХХК биологийн идэвхит бүтээгдэхүүн худалдах тусгай зөвшөөрөлтэй, 5 нэрийн бүтээгдэхүүн импортолдог юм байна.   

Иргэд сүүлийн үед фэйсбүүкээр худалдаа хийх нь олширлоо. Гэтэл зарим нь хохирч, бидэнд ханддаг. ААН-ээс бүтээгдэхүүн худалдан авсан бол хариуцлага тооцдог. Хувь хүнтэй худалдаа хийгээд, хохирвол их ярвигтай тул иргэд мөнгөө эргүүлэн авч чадахгүй байна гэв. Иймд фэйсбүүкээр худалдаа хийхгүй байхыг анхаарууллаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593893
0 эможи

keyboard_arrow_up