COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт энэ онд 29.9 тэрбум төгрөгийг зарцуулна

2018 оны 7 сарын 27

Arslan.mn

“Дэлхийн хепатитын өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын талбай дээр элэгний хепатитийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтран уг үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Элэгний хепатитын вирусыг эрт илрүүлэх, өвчилсөн нэгнийг эмчилгээнд хамруулах, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулжээ. Өнөөдрийн арга хэмжээнд 2000 гаруй иргэнийг элэгний B, С вирус, элэгний хепатитын шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

15-ААС ДЭЭШ НАСНЫ 1.8 САЯ ХҮНИЙГ ХЕПАТИТЫН В,С ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

Arslan.mn

Өнөөдрийн үйл ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,

-Элэгний өвчлөл Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж цаашлаад залуужих хандлагатай байна. Иймээс элэгний өвчлөлийг эрт илрүүлж, тусламж үйлчилгээнд иргэдээ санхүүгийн дарамтад оруулалгүй хамруулахад онцгой анхаарах шаардлагатай байна. 2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд 2020 он гэхэд элэгний хатуурал, архаг үрэвсэл, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж, С вируст хепатитын халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоох зорилтыг тавьж байна.

Монгол Улс вируст хепатитын халдварын тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэр жишээ орны тоонд орж байна.

Монгол Улсын 3 сая иргэний 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог. Өмнөх жилүүдэд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-60 насны иргэдэд чиглэсэн эхний жилийн үйл ажиллагаанд 350 мянга гаруй  иргэнийг вируст хепатитын шинжилгээнд хамруулжээ. Үүнээс халдвар илэрсэн С вирустэй 31 мянган хүн В вирустай 20 мянга гаруй хүний, 70 гаруй хувийг эмчилгээнд хамруулжээ. Тус хөтөлбөр нь цаашдаа 15-аас дээш насны 1,8 сая хүнийг хепатитын В, С вирусын шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа” гэдгийг хэллээ.

Д.Сарангэрэл: B ВИРУСААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙЛГЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО

Arslan.mn

 “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага,  дэлхийн хепатитын өдрийг монгол улсад тэмдэглэж байгаатай холбогдуулан 2000 иргэнд элэгний хепатитын вирусыг илрүүлэх шинжилгээнд хамруулах боломжийг олгож байна. Мөн цаашдаа “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөрийн хүрээнд иргэд өрх, сумынхаа харьяа эмнэлгүүдэд илрүүлэг шинжилгээг өгч, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлсөн эм авах бүрэн боломжтой юм. 2017 онд эрүүл мэндийн даатгалын сангаас 18,8 тэрбум төгрөгийг элэгний вирусын шинжилгээ,  түүний эмийн хөнгөлөлтөд зориулсан бол энэ онд 29,9 тэрбум төгрөгийг зарцуулах төлөвтэй байна. Огт вирус илрээгүй ч B вирусаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх боломжийг бид иргэддээ олгож байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дахинд 325 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1,3 сая хүн үг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Хепаптитын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд ДЭМБ нь С вирусын эмчилгээний олон улсын шинэ удирдамжийг гаргаж хепатитын С вирусын архаг халдвартай 70 сая хүнийг богино хугацаанд эмчлэн эдгэрүүлэх боломжийг нээж байна” гэдгийг онцоллоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593228
0 эможи

keyboard_arrow_up