7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
10 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Мягмар: Шударга үнэлэмжийн төлөөх ажлын ердөө л эхлэл нь

админ
2018 оны 7 сарын 05

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо /МЭМАҮЭХ/-ныхон “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоох”-ын төлөөх тэмцлийнхээ үр дүнд Эрүүл мэндийн  яам, МЭМАҮЭ-ийн холбооны хороонд  2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын нэмэлт хэлэлцээрээ байгуулж улмаар тэдний хэлэлцээрийг  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд 7 дугаар сарын 04-нд хууль тогтоомжид нийцсэн хэмээн үзэж бүргтгэсэн байна. Гэхдээ уг хэлэлцээрийн зарим заалтыг эргэж харах чиглэлийг ХНХ-ын сайд өгчээ. Харин тус ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар ажил хаялтыг түр хугацаагаар зогсоосон тухай олон нийтэд мэдэгдэхдээ хэлэлцээрийн 2 заалтыг салбарын яамны удирдлагатай ярилцаж шуурхай ажлын хэсэг байгуулан өнөөдөр хэлэлцэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Тус  хэлэлцээр салбарынхаа ажилтнуудад ямар үр өгөж хүрээтх талаар Б.Мягмар даргатай  ярилцлаа.
- Хөдөлмөрийн сайд хэлэлцээрээс чинь ямар заалтуудыг хассан бэ?
-Салбартаа ярилцаад тооцоо судалгаанд үндэслээд байгуулсан хамтын хэлэлцээрийг маань Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Салбарын хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан түүх байхгүй байхаа. Түүнчлэн Засгийн газраас Эрүүл мэндийн сайдад Хөдөлмөрийн тухай хууль, төрийн бодлогод нийцүүлэн  нэмэлт хэлэлцээрээ байгуул гэдэг чиглэлийг өгсөн юм билээ. Тиймээс Сарангэрэл сайд зарим заалтад томъёололын чанартай өөрчлөлт оруулах талаар санал гаргаад бид тохиролцсон. Харин ХНХ-ын сайд 300 мянган төгрөгийн тэтгэмжийг олгох хугацаа, цалин нэмэх хувь хэмжээ бүхий заалтыг эргэж харж хэлэлц гэсэн тэмдэглэгээ хийж хэлэлцээрийг бүртгэлээ. Хууль тогтоомжид нийцэх эсэхийг хянах эрх бүхий сайдад салбарын хэлэлцээрээс зүйл заалтыг хасах түдгэлзүүлэх шинж бүхий үйлдэл гаргах эрх ямар хуулиар олгогддож байгааг би одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид салбарын яамтай хамтарсан шуурхай ажлын хэсэг гаргаад өнөөдрөөс ярилцана. Дашрамд салбарынхаа  ажиллах хүчнийг үнэлэх, дотоод нөөц боломжоо дайчилан ажиллах талаар гаргаж буй ҮЭ-ийн санаачлагыг угтаа салбарын хөгжлийн төлөөх санал санаачлага гэж ойлгож шийдвэр гаргаж байгаа Сарангэрэл сайд, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа яамны ажлын хэсгийнхэнд олон мянган эмч эмнэлгийн ажилтнууд, ҮЭ-ийн хороодын дарга нарынхаа өмнөөс талархал илэрхийлье. Товчхондоо бид  салбартаа ярилцах шийдвэрлэх ёстой талуудын төлөөллөөрөө ярилцан шийдвэрлэсэн бүхй л ажлаа хэрэгжүүлэх болно. Үүний төлөө эрүүл мэндийн салбарын ажилтны ҮЭ тууштай ажиллах болно.
Хэлэлцээрээр ямар асуудлыг шийдвэрлэж байгаа вэ?
Хагас жил тэмцэж  байж хэлэлцээр маань хүчин төгөлдөр боллоо шүү дээ. Үнэндээ бол нийгмийн тэргүүлэх салбарын асуудалд төр засаг ийм хойрго хандаж байгаадаа дүгнэлт хийх ёстой гэж бодож байгаагаа нуумааргүй байна. Хэлэлцээрийн төсөл боловсруулах, хэлэлцээрийн ширээнд суух, маргаан үүсгэх ярилцах гээд цаг хугацаа болон үйл явдал талаасаа хэлэлцээр маань  “урт зам” туулсны эцэст хүчин төгөлдөр боллоо шүү дээ.
Тэмцэл гэдэг үгний цаана олон мянган гишүүдийн минь хүсэл, хэрэгцээ, хүлээлт, оролцоо,  итгэл байсан болохоор тэмцлийн талаар хэдэн үг хэлмээр санагдаж байна. Салбарынхаа сайд удирдлагатай тооцоо, судалгаанд үндэслэн хэлэлцэж зөвшилцөөд хэлэлцээрээ үзэглэсэн ч Хөдөлмөрийн тухай хуулиар ХНХ-ын яам бүртгэлгүй удаашрууллаа. Гүтгэлэг, дарамт шахалтыг сөрж салбарынхаа ажилтнуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. Гэвч энэ бол Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохын төлөөх ажлын маань ердөө эрх зүйн хувьд эхлэл юм шүү. Учир нь Монголын төр иргэдийнхээ халаасан дахь хэдэн төгрөгийн худалдан авах чадаврыг хамгаалж чадахгүйгээс учруулсан хохирлоо төлөх л ёстой. Үүний тулд цалингийн тохируулга хийх хэрэгтэй. Товчоор хэлбэл хэдэн төгрөгөөр цалинг нь нэмж, тэтгэмж олголоо ч энэ бүхэн ажилтан хүний нийгмийн асуудлыг шийдээд үнэлэмжийг нэмчихэж байгаа хэрэг биш гэдгийг онцлон хэлье.Жинхэнэ утгаараа хөдөлмөрийн үнэлэмжийг шударгаар тогтоохын төлөө бид цаашид тууштай ажиллах болно. Үзэл бодлоо илэрхийлж өөрийгөө зориулж зоригтой бусдад үлгэр дуурайл болж хамтын тэмцэлдээ уухай, хүч өгсөн, урам хайрласан хүн бүхэнд хувиасаа боон МЭМАҮЭХ-ны ажлын алба, идэвхтэн сонгуультнуудынхаа өмнөөс талархал илэрхийье. цалингийн ангилал, зэрэглэлийг шинэчлэх,нийгмийн хамгааллыг сайжруулах, ХАБЭА зэрэг олон чухал асуудал туссан нь түүхэнд тэмдэглэхүйц шийдвэр болж байна. Тухайлбал 2018 онд эмнэлгүүдийн төсөв хэмнэлт, давсан орлогыг 100% ажилчдын цалин хөлсийн нэмэгдүүлэхэд зарцуулна, жил бүрийн 8 сарыг " Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах сар болгоно. Энэ хэлэцээрээр цалин орлогыг 3 шаттайгаар нэмэгдүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд энэ талаар салбарынхандаа удахгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Ийм учраас хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах , цалин хөлстэй холбоотой 2 заалтыг бүртгэх хүртэл хугацаанд улс орон даяар 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зарласан "эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялт"-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 10 бүлгийн 121,3 дах заалтыг үндэслэн Түр зогсоолоо. Тиймээс бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдахыг албан ёсоор мэдэгдэж байна. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө холбогдох бүх байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ Нийгмийн тэргүүлэх салбар болох эрүүл мэндийн салбарт ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ДНБ-д эзлэх эрүүл мэндийн салбарын зардлыг нэмэгдүүлэх замаар ард иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар , хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.Нийгэмд болон салбарын ажилтнуудын өмнө хүлээлт болж буй олон асуудыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхээр бид тууштай ажиллана.
- Хэзээнээс хэрэгжих вэ?
- Яг үнэндээ хэлэлцээрээ бид салбартаа хэрэгжүүлээд эхэлчихсэн гэж хэлж болох юм. Зайлшгүй бодит амьдралаас урган гарсан шийдлээ хүлээж байсан л асуудлууд байгаа шүү дээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр яамнаас төлөвлөгөө гаргасан байгаа.Гэхдээ бид хамтын хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг төлөвлөгөөнд санал оруулах улмаар хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг талууд хамтран гаргаж баталж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа сайдад албан ёсоор илэрхийлсэн, хамтран ажиллана.  Хуульд зааснаар хэлэлцээр батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болдог шүү дээ. Тиймээс хэлэлцээрийг байгуулсан талууд хэлэлцээрийг бүхэлд нь хэрэгжүүлэх үүргийг мөн өдрөөс хүлээж байна гэсэн үг. Хэдийгээр хэлэлцээрийг маань ХНХ-ын сайд баталгаажуулахгүй хэд хоног удаарширсан ч бид салбартаа хэлэлцээрээ хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь хэн нэг хүний амбиц, хийрхэл, улс төр биш эгэл ажилтан хүний  бодит амьдралаас урган гарсан хэрэгцээ шийдлээ хүлээж байсны нотолгоо.  Тухайлбал үр дүнгийн урамшууллыг бүтэн олгох, хэмнэсэн давсан орлогыг ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх өнөөдрөөс хэрэгжих боломжийг бүрдүүлсэн гээд олон үр дүртэй асуудлууд туссан.
-  Засаг мөнгөгүй, бага сага  боломж гарлаа гэхэд улсын төсөв  ОУВС-гийн  мэдэлд байгаа. Ийм үед  хөрөнгө мөнгөнөөс хамаараад танай хэлэлцээрийн хэрэгжилтэд бэрхшээл гарах байх?
Уг хэлэлцээрт эмнэлгүүд төсвийн орлогоос давсан орлогыг /эмнэлгийн төлбөртэй болон үйл ажиллагаанаас олж буй орлого/ ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд бүрэн зарцуулахаар талуудын төлөөлөл тохирч хэлэлцээрт тусгасан.  Товчоор хэлбэл салбартаа  дотоод нөөц боломжоо өсгөх, түүнийг шударга зохистой хуваарилан зарцуулах замаар багагүй асуудлыг шийдвэрлэж байх зарчимыг баримталж  хэлэлцээртээ тусгасан.  Гэхдээ мэдээж улсын төсвөөс гарах зардал ч байгаа. Түүнчлэн бидний тавдугаар сарын 8-нд эхлүүлсэн тэмцэл  “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтооё” гэсэн уриатай. Энэ уриагаар бид нэг удаагийн тэмцэл, жагсаал, хэлэлцээр байгуулах төдийг овоглосон юм бишээ. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд цалин хөлс нэмэгдсэнгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн төдийгүй зарим ажил үйлчилгээний үнэ хөлс, тариф нэмэгдэж байгаа нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж улмаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүхэн л  цалингийн зээлээ хааж эсвэл зээлээ нэмж авч  зээлээр амьдралын аар саар асуудлаа шийдвэрлэж байгаа нь нууц биш шүү дээ. Үүнд судалгаанд суурилан дүн шинжилгээ хийж үзэхэд цалин түүнтэй адилтгах орлого бага байгаа нь  гол шалтгаан болж байна. Тиймээс бид эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, ажиллах хүчнээ зохистой үнэлэх талаар салбарын ҮЭ-ийн холбооноос тусгайлан бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэх үе шаттай хөтөлбөрийн хүрээнд ажиллана.
-Хүнд цаг үед та эдийн засгийн чанартай  тэмцлийг зоригтой хийж  үр дүнд хүрлээ. Таны тэмцэл ийм хэмжээний үр дүнд хүрч байгаагийн нууц юу вэ?
- МЭМАҮЭХ-ны үйл ажиллагаа юунд чиглэх хэрэгтэй байгааг эрүүл мэндийн салбарын 50 мянган эмч эмнэлгийн ажилтнууд ҮЭ-дээ хандаж тодорхойлдог. Тэдний эрх баригчдаар шийдвэрлүүлэхийг хүсч буй энэхүү хэрэгцээг хэрхэн яаж шийдвэрлэх талаар  салбарын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчид, шаардлагатай бол бид гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцэн шийдвэрлэдэг. Тиймээс гаргасан санал санаачлага,  шийдвэрээ хэрэгжүүлэхэд салбарын ажилтнууд маань цаг үргэлж чих тавин чагнаж, зөвлөн тусалж ажилладаг, тэмцдэг учраас бид үр дүнд хүрдэг гэдгийг би итгэлтэй хэлнэ. Олон түмэн оюун ухаантай учраас тунгааж байгаа. Энэ удаагийн тэмцлийг маань манай салбарын ажилтнуудаас гадна өндөр настан, удирдах ажил хийж явсан буурлууд, соёл урлаг, багш нар гээд олон хүмүүс бидэнд хандаж нэгдэх хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Амжилт хүсээд зогсохгүй “болгоомжтой байгаарай, биеэ бодоорой” гээд үнсээд ерөөл хэлэх хүн ч олон байлаа. Дэмжиж тусалж, уухайн түрлэгээ өргөсөн түмэн олондоо, мянга мянган гишүүддээ, зүтгэл нэгт нөхөддөө баярласанаа танай сониноор дамжуулан  хэлье.
Шударгаар тэмцэж, ҮЭ-ийн сонгуультныхаа үүргийг гүйцэтгэж байгаа идэвхтэн сонгуультнуудыг маань  ил цагаан дарамталж, ажил хаялтад оролцохгүй байхыг шахаж шаардаж ажлаас халах арга хэмжээ авна гэж сүрдүүлж байна. Үндэсний тусгаар тогтнолоо сахин хамгаалах  үүрэгтэй хуулийн байгууллага ч бидний тэмцлийг мохоох гэж оролдсон. Увайгүй үйлдлүүд биднийг илүү их хурцалж, туршлагжуулдаг юм байна. Миний хамт олон, бусдынхаа төлөө үүргээ биелүүлж яваа сонгууьтнуудыг минь бүү дарамтла. ҮЭ-ийн ажилтан хүнйи эрх, үйл ажиллагаа нь ОУ-д ч хамгаалагддаг юм шүү.
-Салбарын сайдтайгаа нэлээн ширүүн үзэж байсан. Олон асуудлыг шийдвэрлэх хэмжээнд сайн ойлгоцжээ?
-  Түншилнэ, хамтран ажиллана гэдэг манж үг, алдаа завхралд үгсэн хуйвалдахыг хэлдэггүй шүү дээ. Үл ойлголцол, маргаан, мэтгэлцээн, зөрчил бидний дунд байвч бид хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд хэлэлцэж, тооцоо судалгаа бүхий мэдээлэлээ солилцож шийдэлд хүрсэн. Энэ шийдэл нь салбарын олон мянган эмч эмнэлгийн ажилтнуудын эрх ашгийг дээдэлж ҮЭ нь төрийн үүргийг сануулж шаардаж төр үүргээ биелүүлж бид хамтран ажиллалаа. Цаашид ч бид нийгмийн түншлэл хамтын ажлаа салбартаа бэхжүүлэн, нийгэмд үлгэрлэн ажиллана гэж найдаж байна.  Бидний хамтын ажлын үр шимийг эрүүл мэндийн салбарын мянга мянган ажилтнууд тэдний гэр бүл хүртэнэ. Тиймээс ямар зам туулах нь чухал биш. Ямар үр дүн гаргав гэдэг нь чухал шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59322
0 эможи

keyboard_arrow_up