COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ 5 сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжтэй боллоо

2018 оны 6 сарын 20

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2018 оны төгсөгчид ЭХЭМҮТ-д шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлалаа. Тэд тус эмнэлэгт өдөр тутам хэрэглэгддэг нярайн жин, пульсоксиметр, зөөврийн кварц, бикс, даралтын аппарад, штатив, ларингоскопия зэрэг тоног төхөөрөмжүүдийг сонгон хандивласан байна. Хамгийн сүүлийн үеийн 20 гаруй төхөөрөмжийг бэлэглэхдээ нийт 5 сая 920 мянган төгрөгийг цуглуулан худалдан авчээ.
 
Энэ жил тус сургуулийн өдрийн ангийг төгсөж буй нийт 180 төгсөгч хандивыг бүрдүүлсэн гэдгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч О.Төрболд онцоллоо. Энэхүү аян нь 2013 оноос уламжлал болон зохиогдож байгаа юм. Ингэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд эмнэлгийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй багаж төхөөрөмжүүдээр туслаад байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58734
0 эможи

Zuv uils
2018-06-20 21:35
Ene haranhui niigemd iim gerel gegee bas bdag l yum bnaa
keyboard_arrow_up