COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ-2” үндэсний хөтөлбөрийн сургагч багш нар сертификатаа гардан авлаа

2018 оны 6 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шат өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд олон томоохон ажлуудыг эхлүүлээд явж байгаагийн нэг нь 21 аймагт сургагч багш нар бэлтгэх үйл ажиллагаа аж.

Тэгвэл “Элэг бүтэн Монгол-2” үндэсний хөтөлбөрийн хепатитийн вирусийн илрүүлэг шинжилгээ хийх арга зүйн сургалт семенар таван өдрийн турш болж, сургагч багш нарт сертификат олгох үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдөр ХӨСҮТ-ийн хурлын танхимд болж өндөрлөлөө.

Үйл ажиллагаанд Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн ахлагч Б.Бямбадорж,  Эрүүл мэндийн яамны Эмийн үйлдвэрлэл технологийн газрын дарга н.Оюунчимэг, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Батчимэг болон 21 аймгийн сургалтанд хамрагдсан эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

“Элэг бүтэн Монгол-2” үндэсний хөтөлбөрийн ахлагч Б.Бямбадорж:

Arslan.mn

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдсан нийт эмч мэргэжилтнүүдэд баяр хүргэе.

Хепатитийн В, С вирүсийн халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхэнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг олон ажлуудыг хийхэд сургагч багш та бүхний оролцоо хамгийн чухал. Энэ сургалтаас мэдсэн, сурсан бүхнээ орон нутагтаа очоод улам сайн хэрэгжүүлж ажиллаарай. Та бүхэнд ажлын амжилт хүсье. “ хэмээлээ. 

Arslan.mn“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатанд 15-39 насны болон 65-аас дээш насны 1.3 сая хүнийг хамруулах аж. Мөн уг хөтөлбөрийн нэгдүгээр шатанд илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй 40-65 насны иргэдээ ч үргэлжлүүлэн хамруулах юм байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
58531
1 эможи

keyboard_arrow_up