COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.МЯГМАР: АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ дараагийн хурц хэлбэр рүү шилжиж байна

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Сүхбаатарын талбай дээр Эрүүл мэндийн салбарын ажил хаялт, суулт үргэлжилж байна. Тус суултад эрүүл мэндийн ажилтнуудын төлөөллөөс гадна шинжлэх ухаан, боловсрол гэх мэт зургаан салбарын төлөөлөл оролцож буй. Энэ үеэр зарим эмнэлгийн байгууллагын эмч нар үсээ хусуулж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдлээ.

Arslan.mn

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

Хөдөлмөрийн мөлжлөгийг халж шудрага үнэлэмжийг тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суулт эхлээд дөрөв дэх хоногтоо сууж байна. Өнөөдөр өглөөний 9 цагаас эхлэн 13 цаг хүртэл сууна. Маргаашнаас 14-15 цаг гээд нэмэгдээд явах болно гэдгээ хэлмээр байна.

Нэгдүгээрт. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, шөнөжин нойргүй хоносон сувилагч, асрагч, эмч нарын төлөөлөл өнөөдөр ирсэн байна.  Бид хийх ажилгүйдээ биш, ажил хийгээд ядуураад байгаа учраас олон мянган ажилтны өмний төлөөлөл энэ суултад хүрэлцэн ирсэн. Мөн шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо эв санааны нэгдлээ илэрхийлж анхнаас нь дэмжиж оролцсон. Хөдөлмөрийн салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалах түр хорооны зохицуулагч н.Бямбаа дарга энэ суултанд эв санааны нэгдлээ илэрхийлж анхны суултыг бид гурвын зүгээс эхлүүлсэн. Энэ тэмцэлд Эрүүл мэндийн салбарын ажилтнууд, Шинжлэх ухааны салбар, Хөдөлмөрийн салбарын ажилтнууд, Боловсролын салбарын ажилтнууд, Соёл урлагын салбарын ажилтнууд, Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх мэт олон олон хүмүүсийн хүч нэмж дэмжиж оролцож байгааг албан ёсоор  мэдэгдэж байна.

Хоёрдугаарт. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл суулт хийж байгаа хүмүүсийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх эрх нь эрүүл мэндийн сайдад байдаггүй. Хөдөлмөр нийгмийн улсын гурван талт хэлэлцээрийн үр дүнд шийдэгддэг. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй. Энэ асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд хэлээд бидний тавьж буй шаардлагыг төр хүргэж өгөөч ээ. Улсын гурван талт хэлэлцээрийг үр дүнтэй байгуулахад дэмжлэг үзүүлж өгнө гэсэн хоёр саналыг тавьсан. Саналыг хүлээн авсан байгаа.  Гэхдээ хариу хэзээ өгөхөө хэлж мэдэхгүй байна.

Гуравдугаарт.  Өчигдөр 15 цагт хөдөлмөр нийгэм зөвшөлцлийн гурван талт хэлэлцээрийг хийсэн. Энэ хэлэлцээрийг бид гайхаж байна. Монгол улсын Засгийн газар ард иргэдийг ингэж уландаа гишгэж байгаа юм уу.  2019 онд цалин нэмэх талаар  ярилцаж, судлаж байгаа гэснээс өөр бидэнд ямар нэгэн санал, тоо судалгаа үзүүлээгүй.  Тийм учраас улсын гурван талт хэлэлцээрийг үргэлжүүлэх шаардлагагүй. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөг асар их явагдаж байна. Ажил хийгээд ам тостдог биш эсрэгээрээ өрөнд орж, ядуурч байна. Зарим хэсэг нь хэтэрхий их баяжиж байна. Бид зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлмээр байна” хэмээлээ

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
57325
4 эможи

Зочин
2018-05-17 17:25
Цалин бага бол зүгээр өөрөө өндөр цалинтай ажил руугаа зайл л даа.
мижиж
2018-05-17 10:26
Хохьнээ та нарын сонгосон МАНАН 28 жил хуурлаа хохь чинь гэдгийн
keyboard_arrow_up