COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл нас ахих тусам нэмэгддэг

2018 оны 5 сарын 15

Arslan.mn

-Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрын хоёрдугаарт умайн хүзүүний хорт хавдар эрэмбэлэгдэж байна-

“Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад ЭМЯ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах Элчин сайдын яамнуудын төлөөлөл оролцож байгаа юм. 

Хурлын эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Э.Галбадрах умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах иргэдийн тоог хэрхэн нэмэгдүүлэх болон тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Эмэгтэйчүүдэд тохиолдож буй хорт хавдрын эхэнд элэгний хорт хавдар, хоёрт умайн хүзүүний хорт хавдар эрэмбэлэгдэж байна. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг 2012 оноос хийж, одоогийн байдлаар давхардсан тоогоор 800,000 эмэгтэй эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаад байгаа. Энэ хугацаанд 400 гаруй иргэний хорт хавдар оношлогдсон. 

Нийт умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байгаа эмэгтэйчүүдийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа. Манай хүн ам цөөхөн хэдий ч өргөн уудам нутагт тархан суурьшсан учраас хөдөө орон нутгийн иргэд оношилгоо, шинжилгээнд хамрагдаж чадахгүй байх тохиолдол бий. Мөн эрт илрүүлгийн чиглэлээр бэлтгэгдсэн хүний нөөц дутагдалтай байна. Тиймээс өнөөдрийн арга хэмжээний үеэр дээр дурдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ тодорхойлох юм" гэлээ.

Arslan.mn

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эрсдэл нас ахих тусам нэмэгддэг бөгөөд олон хүүхэд төрүүлсэн, дархлаа султай, олон бэлгийн хавьтагчтай бол эрсдэл өндөртэй аж. 

Үүнээс гадна Монгол Улсад тохиолдож байгаа хорт хавдруудаас хамгийн боломжийн эрт оношлогдож байгаа нь умайн хүзүүний хорт хавдар. Нийт оношлогдож байгаа байгаа хүмүүсийн 50 орчим хувь нь эрт үедээ оношлогддог. Харин бусад хорт хавдрын 80-аас илүү хувь нь хожуу оношлогддог байна. Хэдий тийм боловч шалтгаан нь тодорхой байдаг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг 70 хувьд хүргэхээр салбарын яамнаас зорьж байгаа аж. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57278
0 эможи

keyboard_arrow_up