COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.МЯГМАР: Сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ТЭМЦЭЛ СУУЛТААР үргэлжилж байна

2018 оны 5 сарын 11

Arslan.mn

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 8-ны өдөр сувилагч, эмнэлгийн ажилтнуудын жагсаалыг зохион байгуулсан. Жагсаалаар  Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яаманд хандан дараах шаардлагыг хүргүүлсэн аж.

1.    Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2018 оны 2-р улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, (Төр авч чадахгүй байгаа татваруудаа авах боломжийг гаргаж, орлого бүрдүүлэх шударга тогтолцоог бий болгох)
2.    Сувилагчийг төрөөс дэмжих, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоон барих, хүний нөөцийн бодлого болон бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу орон тоогоор ажиллуулахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд бүрэн тусгаж, хэрэгжүүлэх,
3.    Эрүүл мэндийн салбарын  төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлд хамрагдаагүй ажил мэргэжлүүдийг бүрэн хамруулж, 2018 оны 3 дугаар сарын 16-нд ХНХЯ, ЭМЯ-тай хамтран, нийслэл, 21 аймгийн төлөөллийн оролцоотой зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан саналыг бүрэн тусгаж, 2018 оны 3-р улиралд багтаан батлуулж шаардагдах хөрөнгийг төсөвт тусгаж хэрэгжүүлэх, 
4.    Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшлыг 60 хувьд хүргэн нэмэгдүүлэх эрх зүйн орчин, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл, шаардлагыг шинэчилж, хамрах хүрээг өргөжүүлэх,
5.    Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгож, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих санхүүлжилтийн 3,2 тэрбум төгрөгөөр ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх, 

Дээрх шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлээгүй учраас өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 09:00-10:00 цагийн хооронд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга н.Баясгалан, Хөдөлмөрийн салбарын ажиллагсадын эрх ашгийг хамгаалах төв хорооны зохицуулагч н.Бямбаа болон бусад албаны хүмүүсийн хамт Эрүүл мэндийн салбарт шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ-ыг төв талбай дээр хийлээ.

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд шөнөжин нойргүй хоночихоод Эрүүл мэндийн яамны гадаа жагсаал, цуглаанаа зохион байгуулж, хариу өгөх гурван хоногийн хугацаа өгсөн ч Төсвийн байнгын хорооноос өөр газраас ямар ч хариу өгөөгүй. Тиймээс дараагийн шатны арга хэмжээндээ орно гэж албан ёсоор мэдэгдсэн. Тийм байтал төрийн сайд нь хөдөө орон нутгаар ажиллаж улаан хивсэн дээр алхаж, тууз хайчлаад явж байгаа нь үнэхээр харамсмаар. Төрийн үйлчилгээний ажилтад тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилчид хөдөлмөрийн мөлжлөгийг халах, шударга ёсыг тогтоох зорилгоор энэхүү суултыг хийж байна. Монгол улсад хөдөлмөр нийгмийн зөвшлийн асар томоор ухарлаа. Бид энэ жагсаалыг үр дүнд хүртэл зүтгэх болно. Шаардлагатай гэвэл өлсгөлөн зарлахад ч бэлэн байна. Монгол улсад дуртай үедээ ажил хаях хуулийн зохицуулалт байхгүй. Ялангуяа эрүүл мэндийн салбарт. Тийм учраас бид ажил хаялт зарлах эрхээ үүсгэхийн тулд Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдлээ өгчихсөн байгаа. Цаг хугацаа их шаардагддаг учир тэр хүртэл зүгээр суухгүйгээр суултыг өдөр бүр хийнэ. 

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57131
10 эможи

Зочин
2018-05-17 08:49
АН-ын ёс зүйн хорооны дарга гэгдэж байгаад Байгаль орчны яаманд ирж байсан бага гарын хулгайч Бямбаа гэгч үсээ хусуулаад сууж байх юм
Зочин
2018-05-11 15:51
Дорноговийн мэдлэггүй эмээр дүүрсэн салбар.Мэдлэг.мэргэжил нь багадаж.Цалин нь их бгаа шүү. . САЙН эмчид хүн бүр мөнгөө бариад очноо. . . МУУ эмч сувилагч төрийн байшинд.эд хөрөнгө.чагнуур хүртэл ТӨР.Улсаар даалгаж.байж ДАВАХ. . .
Зочин
2018-05-11 15:51
Дорноговийн мэдлэггүй эмээр дүүрсэн салбар.Мэдлэг.мэргэжил нь багадаж.Цалин нь их бгаа шүү. . САЙН эмчид хүн бүр мөнгөө бариад очноо. . . МУУ эмч сувилагч төрийн байшинд.эд хөрөнгө.чагнуур хүртэл ТӨР.Улсаар даалгаж.байж ДАВАХ. . .
keyboard_arrow_up