COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Эрүүл мэндийн салбарт ШУДАРГА ҮНЭЛЭМЖ тогтоохыг шаардан СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД жагсаж байна

2018 оны 5 сарын 08

Arslan.mn

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр жагсаал зохион байгуулж байна. Тэд Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. 

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах
  • Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох.

Дээрх шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэхгүй бол өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 11-ны дотор тодорхой хариу ирүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан хуулийн дагуу ажил хаях юм байна.

 

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар: 

Эмнэлгийн асрагч сувилагч нар сардаа 300-400 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ цалин хөлс амьдрал ахуйд нь хаанаа ч хүрэхгүй. Эрүүл мэндийн салбарыг зүрхний цохилт, хэмнэлээр авч үзвэл нарийнхан зураас нь алдаа заагаад эхэлсэн гэхэд болно. Бүх эмнэлгийн сувилагчийн орон тоо дутуу, ачаалал нь хэд дахин нэмэгдсэн байдалтай байна.

Бүхэл бүтэн 12 цаг хөл дээрээ зогсож, бусдын эрүүл мэндийн төлөө туйлдаж ядартлаа ажилласан бүсгүй зургаан цаг унтаад эргээд ажилдаа гардаг. Хүн хүчний дутагдлаас болоод 24 цаг ажиллах тохиолдол ч элбэг.

Өнөөдрийг хүртэл тэд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр явж байгаа тулдаа л тэвчсээр ирсэн. Тэд бол эзэмшсэн мэргэжил, эмнэлэгтээ, салбартаа чинхүү хайртай хүмүүс. Гэвч төр засгийн зүгээс удаа дараа аргацаасан хариу өгч, сүүлдээ бүр улс төржүүлж шоудаад, яг амьдрал дээр өөрчлөгдсөн зүйл алга. Яг байдагтаа байна. Тиймээс бид энэ сарын 12-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана. Сувилагч, асрагч нарын цалинг хамгийн багадаа 50 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй." хэмээлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57017
0 эможи

keyboard_arrow_up