COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дархлаажуулалтын долоо хоног эхэллээ

2018 оны 4 сарын 25

Монгол Улсын хэмжээнд дархлаалжуулалтын долоо хоног эхэллээ. Манай Улс Дархлаажуулалтын үйлчилгээг 1961 оноос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж, 1993 оноос эхлэн үндэсний хэмжээний хөтөлбөр болгон өргөжүүлэн, 2002, 2011 онд шинэчлэн, хэрэгжүүлсэн.

 “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн нэгдүгээр зорилтод дархлаажуулалтын асуудлыг бүхэлд нь тусгаж, хүүхэд, нялхсын өвчлөл эндэгдлийг бууруулах, тэндний эрүүл мэндийг хамгаалахад дархлаажуулалтын үүрэг чухал байгааг тодорхойлсон байна. Өнгөрсөн онд  46832 халдварт өвчний тохиолдол бүртгэгджээ.

ДЭМБ–ын санаачлагаар жил бүрийн 4 болон 10 дугаар сарын сүүлийн долоо хоногт “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. 2018 онд “ВАКЦИНДАА ХАМРАГДЪЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”  уриан дор зохион байгуулахаар болсон байна. 

2018 онд хийх ажлыг харилцаа холбоон дээр тулгуурлан дархлаажуулалтад хөрөнгө оруулснаар эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн бэхжүүлэх боломжтой гэдгийг харуулах зорилготой ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд Номхон далайн баруун бүсийн дархлаажуулалтын чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудыг ханган ажиллах, эрүүл мэндийн шийдвэр гаргагчид, бодлого төлөвлөгчид, эрүүл мэндийн ажилтнууд, хувь хүмүүс дархлаажуулалтын зөвлөмж мэдээллийг түгээх, вакцины ач холбогдлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, сувилагч нарыг сургалтанд хамруулах ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56455
0 эможи

keyboard_arrow_up