COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хатгалгааны эсрэг вакцины эхний тунг 1330 хүүхэд хийлгээд байна

2018 оны 3 сарын 22

Холбоотой Зураг

Энэ сарын 19-ний байдлаар нийслэлийн хэмжээнд хоёр сартай 1330 орчим хүүхдийг Пневмококкийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулаад байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа, дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар хоёр сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил үргэлжилж байна.

2016 оноос нийслэлийн Сонгинохайрхан болон Сүхбаатар дүүрэг, 2017 оноос Баянзүрх дүүрэгт дархлаажуулж байсан тус вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу энэ сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн.

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь 9 сартай хүүхдэд хийх бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байна.

Эх сурвалж: НЭМГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55180
0 эможи
keyboard_arrow_up