COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв хэвийн ажиллаж байна

2018 оны 2 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын өгсөн үүргийн дагуу шинийн 2-нд ТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, мэргэжилтэн Н.Отгонжаргал нар ХӨСҮТ-д ажиллалаа. Тус төвийн хүлээн авах тасагт салхинцэцэг, гэдэсний халдвар оноштой 9 хүн ирж үзүүлсэнээс 3 хүн эмнэлэгт хэвтсэн. Халдвартын түргэний 100 дугаартай утсанд 110 гаруй иргэн утасдаж тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авсан тухай ээлжийн ахлах эмч н.Цэцэгдулам, жижүүр эмч н.Цолмонтуяа нар танилцууллаа. Мөн жижүүрийн ахлах н.Сумьяа эмчтэй хамт гепатит болон салхинцэцгийн тасгаар орж өвчтөн, сахиуртай биечлэн уулзаж эмчилгээ үйлчилгээний явцтай танилцлаа. Ялангуяа салхинцэцэг, цусан суулга өвчнөөр цэцэрлэгийн хүүхдүүд нэг голомтоос халдвар авч хэвтсэн байна. Энэ нь нийслэлийн зарим цэцэрлэгийн эрүүл ахуй халдвар судлалын хяналт, халдварт өвчний голомтын тандалт судалгааг сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Уг төвийн хүлээн авах, түргэн, эрчимт эмчилгээ болон бусад тасгуудын эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн сайн явагдаж, өвчтөн сахиуруудын сэтгэл ханамж таатай байлаа. Харин эмнэлгийн орчин халтиргаа, гулгаа ихтэй байгааг анхаарах шаардлагатай байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53992
0 эможи
keyboard_arrow_up