COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ онд 28 төрлийн өвчнийг дотоодод эмчилнэ

2018 оны 1 сарын 29

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс долоог нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон.

Харин 2018 онд хорин наймыг нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар болж, эхний ээлжийн эмч нар өнгөрсөн сард явсан. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сарын 21-нд Япон, БНСУ, БНЭУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. 

Энэ удаагийн сургалтад  ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, Геронтологийн үндэсний төв, нийт 13 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 14 хоногоос зургаан сарын хугацаатайгаар дараах таван чиглэлээр хамрагдана.

Үүнд: 

Сургалтын чиглэл

Сургалтанд хамрагдах хүний тоо

Сургалтанд хамрагдах байгууллагын нэр

Суралцах улс, байгууллага

Суралцах хугацаа /хоног/

2018 он

/1 сард

сургалтанд хамрагдах хүний тоо/

  1.  

Нуруу нугасны дурангийн мэс засал

5

Гэмтэл согог судлалын үндэсний төв

БНСУ

45 хоног

 

I/23 -нд явна.

  1.  

Настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний зохион байгуулалт

2

Геронтологийн үндэсний төв

Япон

10 хоног

I/15 –нд явсан.

  1.  

Хавдрын химийн бай эмчилгээ, хими эмчилгээний хордлогын хүндрэл

2

Хавдар судлалын үндэсний төв

Япон

30 хоног

I/21-нд явна.

  1.  

Хүүхдийн хавдарын мэс засал

2

Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төв

БНЭУ

30 -60 хоног

I/ 26–нд явна.

  1.  

Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжлөөс үүдсэн үргүйдэл

2

Нийт 5 чиглэлээр 4 байгууллагын 13 эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 3 улсад суралцана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53050
0 эможи
keyboard_arrow_up