COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НЭМҮТ: Давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс ГУРАВ ДАХИН ИХ байна

2018 оны 1 сарын 10

Монголчуудын хоногт авч буй давсны 46.2 хувийг уух зүйл, 33.5 хувийг хоолоор дамжуулан авдаг. Тиймээс “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” танилцуулах уулзалтыг НЭМҮТ-аас маргааш 09.30 цагаас Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.

Энэ уулзалтад ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, НЗАА-ны ХХҮ-ний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүд зэрэг 150 хүн оролцоно.  

Монголчуудын давсны хэрэглээ хэт их байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлжээ.

Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт 5 граммаас бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөсөн байна. Гэвч манай улсын нийт хүн амын 83.2 хувь нь энэ хэмжээнээс ихээр давсыг хэрэглэдэг байна.

Манай улсын хувьд давсны хэрэглээ өндөр байгаа бөгөөд

  • Баруун бүсэд 15.4 гр,
  • Хангайн бүсэд 9.4 гр,
  • Төвийн бүсэд 9.9 гр,
  • Зүүн бүсэд 7.7 гр байгаа аж. Харин Улаанбаатар хотод 11.7 гр байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52155
0 эможи
keyboard_arrow_up