COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ

2018 оны 1 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багассан байна гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 02-ны байдлаар, амбулаторийн 59.446 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6706 тохиолдол оношлогдсон бөгөөд энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байжээ.

Тэгвэл энэ сарын 08-ны мэдээллээс үзвэл, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 70.573 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5094 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 4.1 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Мөн өнгөрсөн сарын 27-нд эмнэлгүүдийн орны ачаалал 70-80 хувиар хэтэрсэн байсан бол энэ сарын 9-ний байдлаар энэ үзүүлэлт 20-30 хувь болон буурсан байна. 

Нийт өвчлөгсдийн 34.3 хувийг 0-1 нас, 28.1 хувийг 2-4 нас, 14.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 1327 дуудлага ирснээс 44.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52101
0 эможи
keyboard_arrow_up