COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гэрийнхээ агаарыг бохирдуулахгүй байхын тулд яах вэ?

2018 оны 1 сарын 09

Агаарын бохирдол гэхээр бид утаатай, угаартай гэр хорооллын дүр зургийг төсөөлж, гадаа л хамгийн ихээр хорддог мэтээр ойлгодог. Тэгвэл тийм биш ажээ.

Хүн амьдралынхаа 90 хувийг гэр, ажил зэргээр дотоод орчинд өнгөрүүлдэг учраас тэнд илүүтэй хорддог байна.

Тэгвэл гэрийнхээ агаарыг бохирдуулахгүй байхын тулд яах вэ?

  •     Тамхи татахгүй байх
  •     HEPA шүүлтүүр бүхий агаар шүүгч ашиглах
  •     Таримал ургамалтай байх
  •     Хивс хивсэнцэрийг бага хэрэглэх
  •     Үнэртүүлэгч агааржуулагч хэрэглэхгүй байх
  •     Гэрт тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
  •     Төрөл бүрийн химийн бодистой цэвэрлэгчээс татгалзах
  •     Тоос сорогчоор тогтмол цэвэрлэгээ хийх
  •     Лаа байнга асаахгүй байх
  •     Модон цонхтой байх
  •     Их бохирдолтой үед цонхоо онгойлгохгүй байх
  •     Үнэр гардаггүй, цэвэр модон тавилга сонгох зэрэг юм.

Харин гэр хороололд,

  •     Сайжруулсан зуух ашиглах
  •     Түүхий нүүрс түлэхээс татгалзах
  •     Бага галлах
  •     Хийн болон цахилгаан халаалт ашиглах
  •     Гэрээ сайтар дулаалаарай.

“Гэр, албан газрынхаа агааржуулалтыг шалгаарай. Харласан, утаа тортог ихтэй харагдвал сайн ажиллаж байгаа гэсэн үг. Дотоод орчны агаарыг сайжруулахын тулд HEPA шүүлтүүртэй агаар шүүгчийг байршуулаарай. Элдэв ионжуулагч, озонжуулагчтай агаар шүүгч хэрэггүйг анхааруулъя” хэмээн НЭМҮТ-ийн  Орчын эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52075
0 эможи
keyboard_arrow_up