COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ханиадтай тэмцэх 7 зөвлөгөө

2018 оны 1 сарын 03

Arslan.mn

1.  Гэрт нь сайн асар. 

Хүүхэд гэртээ хамгийн тайван байдаг. Гэрт нь тав тухтай асрах нь хүүхэд сайн амарч, бие нь хурдан сайжрахад нөлөөтэй.

2. Шингэнийг аль болох түлхүү өг. 


Arslan.mn

Ханиад томуутай хүүхэд хамар битүүрч амаараа амьсгалах мөн бүлээрч халуурч байгаа үед амьсгалын зам болон арьсаараа шингэнийг илүүтэйгээр алдаж байдаг. Тиймээс хэт халуун, хүйтэн биш бүлээн шингэн бага багаар аажуу уулга. Шингэн нь буцалгаж, ширгээсэн ус, сүүтэй цай, хярам зэрэг байж болно. Шингэн түлхүү өгөх нь хордлого хурдан тайлагдах, цэр шингэлэх, халуун буурахад хамгийн их нөлөөтэйг анхаар.

3. Хамрыг нь сайн цэвэрлэ. 


Хамар битүүрснээс хүйтэн, ширүүн хуурай агаар хүүхдийн амьсгалын замыг улам цочроож, зовиур улам нэмэгддэг. Тиймээс бага зэргийн содын уусмалтай бүлээхэн усаар хамрын хөндийг аль болох ойр ойрхон цэвэрлэ. Хүүхдийг заавал дарж, уйлуулалгүй зөөлөн угаа. Хөвөнд усаа шингээж эсвэл хамар цэвэрлэхбургуй ашиглаж болно.

4. Хувцсыг нь тохируулж өмсгө. 

Хүүхдийг өвдсөн гэж айж хэт бэгнэх нь хүүхдийн халуун буурахгүй олон дахин эм өгөх шалтгаан болно. Тиймээс хүүхдэд даавуун агаарын солилцоо сайтай, хэт бариу биш, биед нь зөөлөн хувцас өмсгө. Хүүхэд хөлөрч, хувцас нь чийгтсэн эсвэл нойтон байвал биеийн чийгийг зөөлөн арчиж, хувцсыг нь солиорой.

5. Бага багаар хоолло. 

Хүүхэд бие тавгүйрхэж хоолонд дургүй болох тул хүүхдэд аль болох биед шингэцтэй, шөлтэй хоолыг аль болох ойр ойрхон өгнө.

6. Эмийг эмчийн зааврын дагуу өг


Arslan.mn
Эмчийн зөвлөсөн эмийг заасан хугацаанд, зөв тунгаар, цагийг зөв баримтлан өгнө. Энэ нь өвчин дахих, өвчин ужгирах зэргээс хамгаална. Магадгүй хүүхдийн бие сайжрахад хүүхдийн эмийг өгөхөөс татгалзах, мартах зэрэг нь хүүхдийн өвчин бүрэн илааршихгүй, дахин өвдөх шалтгаан болохыг анхаар. Өвчний үе шат, явц, хүнд хөнгөнөөс хамааран эмчилгээний арга янз бүр байдаг.  Иймд  дураараа эм өгөхөөс цээрлэ.
 

7. Ханиад томууны үед аль болох гадагш гарахгүй байх. 

Ханиад томуутай хүүхдийн хамгаалах тогтолцоо алдагдаж, дархлаа суларсан байдаг тул ханиад, томуугийн өөр бусад халдварыг дахин авах эрсдэлтэй. Ялангуяа эмнэлэг, олон нийтийн газраар явахгүй байхыг хичээгээрэй.

Эх сурвалж: http://www.hedu.mn/content/read/153775.htm
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51805
0 эможи
keyboard_arrow_up