COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан ЗӨВЛӨЛДӨХ ажлын хэсгийн 5 дугаар ХУРАЛДААН боллоо

2017 оны 12 сарын 07

Arslan.mn

Өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамд хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай үйл ажиллагааг хэрэгжүүлж, хоёр улсын эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн 5 дугаар хуралдаан боллоо.

Хуралдааныг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн удирдан явуулж, хоёр улсын эрүүл мэндийн яамдын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Хуралдаанд Монголын талыг төлөөлж ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж, УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир, ЭХЭМҮТ-ын дарга Ш.Энхтөр, ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан, ГССҮ-ийн дарга Т.Мөнхсайхан нар оролцлоо. 

Arslan.mn

Монгол улс, БНСУ-ын Эрүүл мэндийн яамд 2012 оноос эхлэн "Сөүл төсөл"-йиг төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын эмч, мэргэжилтэнд зориулсан эмнэл зүйн сургалтанд харьяа 5 эмнэлгийн нийт 138 эмч БНСУ-д суралцсан байна. Өнөөдрийн хуралдаанаар : 

  • 2018 онд БНСУ-д эмнэл зүйн сургалтанд хамрагдах эмч, мэргэжилтний тоо, хугацаа, эмнэлгүүдийг тохирох, сургалтын өмнө барижаа олгох сургалтыг хэрхэн зохион байгуулахыг тохирох
  • Зочин профессорын хөтөлбөрийг 2018 онд ямар эмнэлэгт, хэдийн хугацаагаар, хэдэн профессорыг , ямар чиглэлээр хүлээн авах асуудлыг тохирох
  • УНТЭ дээр Эмчилгээний дараах төвийг байгуулж, үйл ажиллагааг туршилтын хэлбэрээр эхлүүлэх боломжийн талаар тохирох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, тохирлоо. 

Arslan.mn

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Дэд сайд ноён Деок-чёл Квон нар Хурлын протоколд гарын үсэг зурж, Монгол Улсын Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНСУ-ын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн төв хоорондын хамтран ажиллах санамж бичиг,  Монгол Улсын Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон БНСУ-ын Гэгээн Мария эмнэлэг хоорондын хамтран ажиллах санамж бичигт албаны төлөөллүүд тус тус гарын үсэг зурлаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50778
0 эможи
keyboard_arrow_up