COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: 24 сар эмчилдэг байсан ОЛОН ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГ 9 сар эмчлэх боломжтой болсон

2017 оны 12 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр ХӨСҮТ-өөс “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн  богино хугацааны эмчилгээний эмнэлзүйн ур чадварыг сайжруулах” сэдэвт сургалт  зохион байгуулж байна.
Сургалтанд ХӨСҮТ-ийн эмчилгээ хариуцсан дэд захирал М.Тунсаг, тус төвийн Сүрьеэ тандалт судалгааны албан дарга Д.Энхмандах, Эмзүйн албаны дарга Б.Баярцэцэг, их эмч П.Янжиндулам, сүрьеэгийн тандалт судалгааны албаны эм хариуцсан мэргэжилтэн Р.Дорждэрэм болон ХӨСҮТ-ийн олон  эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн эмч нар, судалгааны  багийнхан, АШУҮИС-ийн Уушигний эмгэг судлалын танхимын багш нар оролцож, лекц уншиж байна.


Тус сургалтанд  олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтөнг эмчилдэг  10 аймаг, 9 дүүрэг, СЭМҮТ, хорих ангийн нийт 30 гаруй эмч нар сургалтанд хамрагдаж байна. 

Сургалтын үр дүнд аймаг, дүүргийн эмч нар өмнө хоёр жилийн хугацаагаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилдэг байсан бол өвчтөнг тодорхой шалгуур үзүүлэлтээр ялгаж богино хугацааны буюу 6-9 сарын эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжтой болох аж.

Сургалт нь 3 өдөр үргэлжлэх ба эхний хоёр өдөр эмч нарт онолын мэдлэг, мэдээлэл олгох бөгөөд 3 дахь өдөр эмнэлзүйн дадлага ажил буюу практик ажил  зохион байгуулагдах аж.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн их эмч П.Янжиндулам:

Arslan.mn

Монгол улсад олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж, эмчилдэг болсноос хойш 10 гаруй жил  өнгөрч байна. Сүүлийн гурван жилд олон улсын туршилт судалгаанд Монгол улс хамрагдаж эхэлсэн. Тус судалгаагаар олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтөнг хоёр жил эмчилдэг эмчилгээний горимыг богиносгож нэг жил хүртэлх хугацаагаар багасгах горим руу шилжиж байгаа.  ДЭМБ 2016 онд  зөвлөмж болгосны дагуу  манай орон хөтөлбөрийн  хүрээнд хэрэгжүүлж эхлэх гэж байгаа. Энэ ажлын бэлтгэл ажлын хүрээнд эмч мэргэжилтнүүдээ сургах, өвчтөнг эмчлэх байр нөхцлөө сайжруулах зэрэг  ажлууд шат дараатайгаар хийгдэж байгаа.

Өнөөдрийн  сургалтанд олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчин ихтэй аймаг, дүүргийн  эмч нар хамрагдаж байна.  Сургалтаар  олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчин манай оронд ямар байгаа, олон  улсын туршилт судалгааны үр дүн,  олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн богино хугацаагаар  эмчлэхэд юунд голчлон анхаарах вэ гэсэн сэдвүүдийн хүрээнд эмч нарт мэдээлэл өгч байгаа.  Миний хувьд 2017 онд  ЭМСайдын тушаалаар батлагдсан  сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар хүрээнд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ хоёр бол тус тусдаа ойлголт. Гол оношилгоо бол  ХӨСҮТ-ийн  сүрьеэгийн  лавлагаа лабораторид хийгдэж байна. Өвчлөл өндөртэй аймаг болох Дархан, Дорнод болон хорих ангиудад сүрьеэ­гийн эсрэг гол антибиотка болох Рифа­ми­цинд тэсвэртэй эсэхийг шалгадаг "GeneXpert"  аппаратыг ашиглаж байна. Цаашид энэ аппаратын хэрэглээг  нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа. 

Arslan.mn

ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны эм хариуцсан мэргэжилтэн Р.Дорждэрэм:

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг хийх хугацаа олон улсад  24 сар байсан. Энэ хугацаа бол урт зардал ихтэй, өвчтөнд чирэгдэлтэй байна гэж үзэн 2012 оноос эхлэн дэлхийн Этиоп, Өмнөд африк, Вьетнам, Монгол улс зэрэг 4 оронд сүрьеэгийн хамгийн сүүлд гарсан шинэ эмийн туршилт судалгааг хийсэн.  Энэ эм нь сүүлийн 40 жилийн хугацаанд  анх удаа шинээр хийгдсэн.  Эмийн эмнэлзүй судалгааны үр дүнд ДЭМБ-аас эмчилгээний хугацаа 24 сар байсныг богиносгох боломж байна гэж үзээд богино хугацааны горим буюу 9 сараар эмчлэх боломжтой болсон. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчтөн эдгэрэх магадлал 50 хувьтай байсан бол богино хугацааны эмчилгээнд  шилжснээр  80 хувь болж байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Монгол улсад жил ирэх тусам олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн  тохиолдол буурахгүй байгаа учир энэ эмчилгээрүү шилжих шаардлагатай байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50643
3 эможи
keyboard_arrow_up