COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмнэ

2017 оны 9 сарын 23

Өчигдөр эмч нарын цалин нэмэгдүүлэх талаар УИХ-ын дарга М.Энхболд болон байнгын хороонд хүргүүлсэн шаардлагын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны төлөөллийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтанд МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, УНТЭ-ийн тасгийн эрхлэгч, ҮЭ-ийн хорооны дарга Д.Цэцгээ, УIIIТЭ-ийн их эмч, ҮЭ-ийн хорооны дарга С.Туяа, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын их эмч, ҮЭ-ийн хорооны дарга А.Цэнджав, АӨСҮТ-ийн их эмч, ҮЭ-ийн хорооны дарга Ч.Батгэрэл, ЧДЭМТ-ийн амбулаторын эрхлэгч их эмч, ҮЭ-ийн хорооны дарга Х.Ариунаа, зохион байгуулагч С.Наранцэцэг, Байнгын хорооны зөвлөх Чимгээ, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Оюунчимэг, ЭМЯ-ны СЭЗХ-ын дарга Пүрэвсүрэн болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Уулзалтанд оролцсон эмч, мэргэжилтнүүд ажлын ачаалал, нийгмийн баталгаанд тулгамдаж буй асуудал, эмч, нарын ур чадвар нэмэгдэж, ололт амжилт их байгаа ч хөдөлмөрийн үнэлэмж бага байгааг хэлээд салбар хариуцсан байнгын хороо эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах 155 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт тусгаж, улсын төсвөөс гадна эрүүл мэндийн даатгал, нэмэлт тусламж үйлчилгээ зэрэг эх үүсвэрээр шийдвэрлэх боломжтойг дуулгасан юм.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын төгсгөлд эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээрийг яаралтай эхлүүлэхийг Ерөнхий сайд болон холбогдох сайд нарт үүрэг болгохоор тогтлоо. Түүнчлэн ЭМД-ын Үндэсний зөвлөлийг хуралдуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47347
0 эможи
keyboard_arrow_up