COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгохоор боллоо

2017 оны 9 сарын 22
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах талаар ирүүлсэн шаардлагын хариуг хүргүүлээ.

ARSLAN.mnМонголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн яаманд:

1. Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрийн 3.4 дэх заалт буюу эрүүл мэндийн салбарын ажиллагсадын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт хамтран хүргүүлж, салбарын төсөвт тусгаж шийдвэрлүүлэх;

2. Эрсдэлтэй, халдвартай нөхцөлд байнга ажилладаг сүрьеэгийн эмч, ажилтнуудыг тогтвор, суурьшилтай ажиллуулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор авч байгаа үндсэн цалинг 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн 25 хувиар нэмэгдүүлж олгох;

3. Эрхэлсэн ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг буюу өндөр өртөгтэ й мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтэн, ажилтнуудад 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн ур чадварын нэмэгдлийг холбогдох журамд заасан хувиар, мөн сар бүрийн үр дүнгийн урамшууллыг улиралд нэг удаа 1 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгох асуудлыг шийдвэрлэх;

4. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах тухай Эрүүл мэндийн сайдын  тушаалыг 9 дүгээр сарын 20-ны дотор батлуулах гэсэн шаардлагыг ирүүлсэн.

ARSLAN.mn

Эрүүл мэндийн яамнаас Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн шаардлагын хариуд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрт туссаны дагуу ажиллагсадын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт тусгуулахаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгэээр сарын 19-ний өдрийн 1а/3442 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүллээ.

2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор боллоо.

3. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолоор өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. Харин үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлж байгаа бөгөөд иргэний төлсөн төлбөр нь тухайн эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болдог. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаар хамтарсан тушаалын 2.7-д заасны дагуу энэхүү орлогыг үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болсон. Иймээс өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнууд үр дүнгийн урамшуулал авах бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага өөрөө шийдэн олгох эрх зүйн орчин нь дээр дурьдсан хамтарсан тушаалаар нээгдсэн болно гэж хариуг хүргүүллээ

4. “Хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах тухай” Эрүүл мэндийн сайдын А/371 дүгээр тушаалыг батлан, хуулбарыг хавсралтаар хүргүүлж байна.

ARSLAN.mn

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны зүгээс салбарын ажилтны цалин, хөлсний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран, танай байгууллагын төлөөллийг оролцуулан ажиллаж байна.

Тухайлбал: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/107/А/230 дугаар хамтарсан тушаалаар эмнэлгийн мэргэжилтний ажлын байранд онооны аргаар үнэлгээ хийх аргачлалыг батлан, үнэлгээ хийх ажлыг амжилттай зохион байгуулж байна.

ARSLAN.mn

Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний ангилал зэрэглэл шинэчлэгдэх юм. Өөрөөр хэлбэл салбарын ажилтнуудын албан тушаалыг байгууллагаар нь ангилж, зэрэглэдэг байсан бол үнэлгээний үр дүнд мэргэжил, мэргэшилд тулгуурлан ангилах боломж бүрдэж байна. Одоогийн байдлаар ажлын байранд онооны аргаар хийх үнэлгээг Дорнод,  Өвөрхангай аймгийн БОЭТ, Булган, Дархан-Уул аймгийн зарим эрүүл мэндийн байгууллагад амжилттай гүйцэтгээд байна гэсэн хариуг хүргүүллээ.

ARSLAN.mn

ARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47323
1 эможи
keyboard_arrow_up