COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хаппи Веритас төвд АЛАТ, АСАТ-н шинжилгээг үнэгүй хийж эхэллээ

2017 оны 9 сарын 08

Вируст гепатит болон Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Хаппи Веритас эмчилгээ оношилгооны төв есдүгээр сарын 7-ноос аравдугаар сарын 7 хүртэл Элэгний үйл ажиллагааны гол үзүүлэлт болох Алат, Асат-н шинжилгээ оношилгоог үнэ төлбөргүй хийх НЭГ сарын аяныг зарлалаа.

Элэгний үйл ажиллагааны үзүүлэлтэд 

  • Алат
  • Асат
  • Нийт билирубин
  • Нийт уураг
  • Альбумин гэсэн 5-н үзүүлэлт байгаагаас хамгийн гол 2 үзүүлэлт нь алат, асат юм. 

Алат /Alanine Aminotransferase/

Зөвхөн элэгний эсэд агуулагддаг учир зөвхөн элэгний өөрчлөлтийг зааж байдаг элэгний хамгийн анхны хамгийн бодит шинжилгээ гэж үзэж болно. 

Асат /Aspartate Aminotransferase/

Асат бол зүрх, элэг, булчингийн эсэд агуулагддаг учраас зарим нэг зүрхний өвчлөл, булчингийн гэмтлийн үед өндөр гарч болдог ч алат, асат хамтаараа өндөр байх нь элэгний архаг үрэвслийг илтгэж байдаг.

Хаппи веритас оношилгооны төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд Элэгний В,С вирус илрүүлэх сарын аян, Хелико бактери тодорхойлох аян, Элэгний хатуурал тодорхойлох аян, Ходоодны хавдаргүй Монгол, Эрүүл монгол гэх мэт сарын үнэгүй аянуудыг хийж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47
2 эможи
keyboard_arrow_up