COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бурамэ сангийн тэргүүн Ким Жун Сү УНТЭ-ийн хүндэт профессор боллоо

2017 оны 4 сарын 24

УНТЭ-нь салбарын түвшинг дээшлүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи, иноваци нэвтрүүлэх, ялангуяа тэдгээрийг өндөр хөгжилтэй орнуудаас суралцан, өөрийн эмнэлгийн хөрсөнд буулган нутагшуулахаар 2011 онд Солонгосын Бурамэ сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлж эдүгээ 6 жил болжээ.

БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн дэргэдэх Бурамэ сангийн тэргүүн, Ким Жун Сү профессор болон түүний хамтрагчид манай эмнэлгээр зочиллоо.

Уулзалтын үеэр хамтын ажилгааны хүрээнд 6 жилийн хугацаанд хийсэн бүтээлсэн ажлаа дүгнэн ярилцлаа.

IMG 9109

Бурамэ эмнэлгийн  хамтын ажилгааны үр дүнд монголд эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтнүүдийг эмчлэх эмч нарын мэргэжлийн түвшинг дээшлүүлэхэд анхаарч, харамгүй хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ нь Монголын анагаах ухааны салбарын хөгжил дэлхийн өндөр хөгжилтэй орны түвшинд очих их үйлсийн эхлэл болсон.

IMG 9176

Монголын анагаах ухаан, УНТЭ-ийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Бурамэ сангийн тэргүүн, Ким Жун Сү профессорыг “Хүндэт Профессор”-оор өргөжилөх хүндэтгэлийн ажиллагаа энэ өдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд УНТЭ-ийн удирдлага,  хамт олны төлөөлөл хүндэтгэл үзүүлж, талархлаа илэрхийллээ.

IMG 9124

IMG 9146

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42873
0 эможи
keyboard_arrow_up